Т.Аюурсайхан: МАН-д наймаачин дарга хэрэггүй
5
МАН-ын Шинэчлэлийн хорооноос хэвлэлийн бага хурал хийлээ. Хурлаар Шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга, бага хурлын гишүүн Т.Аюурсайханыг МАН-ын даргад нэр дэвшүүлж байгаагаа мэдэгдлээ. Тус Шинэчлэлийн хорооныхон өнгөрсөн хугацаанд 21 аймагт очиж, орон нутаг дахь намын дунд болон анхан шатны байгууллагын ажилтай танилцаж, 12 мянга гаруй гишүүд дэмжигчидтэй уулзан, 5000 гаруй иргэний саналыг авсан байна. МАН-ын даргад нэр дэвшигч Т.Аюурсайхан, Улс орныхоо тусгаар тогтнолыг сэргээн мандуулж, хамгаалан бэхжүүлэн МАН бол ард түмнийхээ төлөө хийсэн үнэлж баршгүй гавьяатай нам. МАН-д алдаа дутагдал бий.
5
Үүнийг засах үүрэг бидэнд ногдлоо. Ард түмний амьдрал бэрх байна. МАН-д дарга сэтгэхүй, дарга төрх хэрэггүй. Нам цэвэр тунгалаг байх ёстой. МАН-д бусдад барьцаалагдсан, наймаачин, нэр бохир дарга хэрэггүй. Сонгогчдынхоо сонголтыг наймаалцдаг, иргэдийнхээ итгэлийг худалддаг, гишүүдийнхээ шийдвэрийг өөрчилдөг, худал хэлдэг удирдлага хэрэггүй. Би наймаачин биш. Бид барьцаалагдаагүй. Тиймээс намаа шинэчилж, төрөө эрүүлжүүлж, нийгмээ хөгжүүлэхийн төлөө үр хүүхдийнхээ айх аюулгүй ирээдүйн төлөө МАН-ын даргад нэр дэвшихээ мэдэгдэж байна гэлээ.
6
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ