Эм зүйчид чуулж байна

img

Монгол Улсад Эм хангамжийн Байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан Олон Улсын эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр боллоо. Энэхүү  хурлыг Эрүүл мэндийн яам, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбоо, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Эм зүйн сургууль, Монгол Эм Импекс Концерн зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм.  Эм зүй, эм судлал, эмийн технологи, эмийн хими, эмнэлзүйн эм зүйн чиглэлээр судалгаа явуулдаг байгууллага, эрдэмтэн судлаачид ийнхүү эм зүйн шинжлэх ухааны 90 жилийн түүхэн дэх ололт амжилт, тулгамдаж буй асуудлуудаа “Монгол Улсын эм зүйн байгууллагуудын хөгжил, чиг хандлага” сэдвийн дор хэлэлцэж байна.

Монгол Улсын гавьяат багш, академич, Шинжлэх ухааны доктор, профессор Д.Дүнгэрдорж уг олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг нээж хэлсэн үгэндээ, “Өнөөдрийн энэхүү бага хурал нь эм зүйн шинжлэх ухааны дэлхийн нийтийн чиг хандлага, чанарын баталгаатай, аюулгүй, хүн амын эрэлт хэрэгцээнд нийцсэн, боломжийн үнэтэй эмээр хүн амыг тасралтгүй жигд хангах төрийн бодлогод эм зүйн байгууллагуудын оролцоо, эмийн зохистой хэрэглээ, нанотехнологи болон биотехнологи зэрэг орчин үеийн шинэ арга технологийг баяжуулан хөгжүүлэх, Монголын эм зүйн салбарт нутагшуулахад бодит хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ