Ахлах сургуульд халдлага гарав

img

АНУ-ын Невада мужийн дунд сургуулийн сурагч зэвсэг барин ангийнхаа хүүхдүүдийг гэмтээсэн хэрэг өчигдөр гарчээ. Энэхүү аймшигт үйлдлийг таслан зогсоох гэж оролдсон математикийн багш Майкл биедээ шарх авсаны улмаас амь насаа алджээ.

Тус сургуулийн багшаар ажиллаж байсан 45 настай Майкл Лэндсберри хүүхдүүд рүү бууны сум очихоос хамгаалах гэж гэмт этгээд рүү дайрсаны улмаас биедээ гурван удаа буудуулсан аж. Ангид дотор байсан 30 орчим сурагчийг тэрээр амиараа хамгаалжээ. Эцэг эхчүүд амь үрэгдсэн багшийн сайхан сэтгэлд талархан сургуулийнх нь өмнө цэцэг тавьсаар байгаа юм. Тус сургуулийн вэб сайтад багшийнхаа дурсгалыг хүндэтгэн зургийг нь байршуулж “Жинхэнэ баатар манай сургуульд ажиллаж байсанд бид бахархах хэрэгтэй” гэж бичжээ. Энэ хэрэгт холбогдуулан Цагаан ордны удирдлагууд яаралтай хурал зохион байгуулсан тухай “Ройтерс” агентлаг уламжлалаа.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ganaa:
Olon ursiin amiig avarchdee,baharhaj bainaa,ergej hurdan turuurei!
2013-10-24
zochin:
buuni sum ochson gene u
2013-10-23