Аксл хүүгийн шинэ зураг нийтлэгдлээ
“Black Eyed Peas” хамтлагийн дуучин Ферги өнгөрсөн наймдугаар сарын 29-нд амаржиж, хүүтэй болсон билээ. Ферги болон түүний нөхөр жүжигчин Жош Духамел нар хүүдээ Аксл Жек Духамел гэх нэр хайрласан юм.
Хэдхэн цагийн өмнө хосууд Аксл хүүгийнхээ шинэхэн зургийг “Facebook” хуудаснаа тавьсан байна. Жош Духамел хүүгийнхээ зургийн дор “Хүү минь дархлааны вакцинаа хийлгэсний дараа хоёр цаг хэртэй уйллаа. Одоо л нэг тайвширч, унтав. Фэнүүд минь сайн хараарай, тун удахгүй эрийн цээнд хүрч, ээж шигээ дуучин болох Аксл хүү минь” гэж бичсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ