Оюутны тэтгэлгийг ирэх сарын сүүлээр олгоно

Одоогийн байдлаар Боловсролын үнэлгээний төв дээр оюутнуудын овог нэр, регистр, дансны дугаар зэрэг мэдээллийг тулгаж байгаа юм.
Сургалтын төрийн сангийн дэд захирал П.Лхагвасүрэн “Өнгөрсөн жил давхардсан тоогоор 166 мянга орчим оюутан тэтгэлэг авсан. Оюутнуудын мэдээллийг тулгаж дуусаад ирэх сарын 20-ноос тэтгэлэг олгож эхэлнэ. Ингэхдээ эхний улирлынх буюу ес, 10, 11 дүгээр сарын тэтгэлгийн мөнгө оюутнуудын дансанд орно” гэлээ.
Оюутны тэтгэлэг олгох журамд өөрчлөлт ороогүй өнгөрсөн жил олгож байсныхаа дагуу үргэлжлэх юм байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ