Ц.Ренчинсэнгээ: Өчигдрийн цаснаар 15-20 орчим мянган тонн буудай хаягдсан

img

Улсын хэмжээнд ургац хураалт үндсэндээ дуусч байгаа. Үүнтэй холбоотойгоор Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогоны хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Ренчинсэнгээтэй ярилцлаа.

6

-Ургац хураалтын явцын талаар танилцуулаач?

-Өнөөдрийн байдлаар үр тарианы хураалт 96 хувь, төмс, хүнсний ногоо, малын тэжээлийн ургац дууссан. Тосны ургамлын хураалт 80 орчим хувьтай гэсэн дүн байна. Тодруулбал, энэ жил 210 мянган тонн төмс хураан авах урьдчилсан баланстай байсан ч 190 гаруй мянган тонныг нь хүлээн авсан. Харин 106 мянган тонн хүнсний ногоо хураан авахаас 101 мянган тонныг нь аваад байна. Харин үр тариа 360 орчим мянган тонныг хураан аваад байгаа. Увс, Завхан зэрэг аймгуудын дүн мэдээг нэгтэгчихвэл буудайн ургац хураалт үндсэндээ дуусах гэж байна. Ургацын эцсийн дүн мэдээ хоёр долоо хоногийн дараа дуусна.

5

-Энэ долоо хоногийн эхээр эрс хүйтэрч, цас их орсон. Энэ нь ургац хураалтад хэр нөлөөлөв?

-Энэ онд 12 аймгийн 58 суманд буудай тариалснаас одоогийн байдлаар 351 мянган тонн буудай хураан аваад байна. Хоёр удаа орсон цасны улмаас 45 орчим мянган га талбай цасанд даруулж, үүнээс хураан авах ургацын 30 орчим хувь нь хаягдахад хүрээд байна. ТЭДС тонн буудайг 320 мянган төгрөгөөр авч байгаа. Энэ дүнгээр нь тооцоход 70 орчим мянган тонныг хураан авах байснаас өнөөдрийн байдлаар 50 орчим мянган тонныг нь хураан аваад байна. Тэгэхээр 15-20 орчим мянган тонн нь хаягдсан гэсэн үг. Ургацын баланс гарах үед хур бороо ихтэй байсан нь балансаасаа дутахад хүргэж байгаа. Мөн зун мөндөрт 2000 орчим га цохиулсан.

Түүнчлэн малчид намаржаа руугаа шахаж буусны улмаас мал тариалангийн талбайд орох нь их байгаа. Энэ нь ургацын эцсийн дүн мэдээнд ихээр нөлөөлж байгаа. Орон нутгаар явж байхад тариаланчдын зүгээс тавьж буй асуудал дандаа малтай холбоотой байна. Иймээс асуудлыг шийдэх цаг болсон. Малчин, тариаланч хоёрын маргааныг хууль зүйн хүрээнд шийдэх хэрэгтэй. Энэ чиглэлээр бид ажиллаж байна.

6

 -Буудайн чанар өнгөрсөн жилтэй харьцуулахад ямар байгаа вэ?

-Буудайн чанар энэ жил сайн байгаа. Өнгөрсөн жил ойролцоогоор дунджаар 19 орчим хувийн цавуулагтай байсан бол энэ жилийн буудай 20-оос дээш хувийн цавуулагтай байгаа. Иймд чанартай гурил иднэ гэж ойлгож болно.

5

-Гурилын үнэ өсөх болов уу?  

-Өнөөдрийн байдлаар гурилын үнэ өсөөгүй. Ургацын нэгдсэн баланс гарсны дараа гурилын үнийн талаар дэлгэрэнгүй мэдээлнэ.Ямартай ч одоо байгаа үнийг ойрын саруудад барина. Ургацын балансаас хамаараад гурилын үнэ өсөх үгүй талаар яригдана.

5

-Цаг агаарын байдлаас болоод буудайг хатаах гэх мэт нэмэлт ажиллагаа явуулж байгаа. Энэ нь үнэд нөлөөлөх болов уу?

-Үтрэмийн ажиллагаа сунжирч, хүн хүч нэмэгдэж байгаатай холбоотойгоор хүн хүчний зардал нэмэгдэж, гурилын үнэд нөлөөлж болзошгүй.

5

-Тариаланчдын урамшууллыг хэзээ олгох вэ? -Манайд хэрэгждэг журмын дагуу буюу 11 дүгээр сарын 15-ны дотор худалдан авсан буудайнхаа мэдээллийг бидэнд ирүүлж, 12 дугаар сарын 01-ний дотор хяналт шалгалт, боловсруулалтаа манай яамнаас хийдэг. Ингээд 12 дугаар сарын 05-ны дотор Засгийн газрын хуралдаанд материалаа өгдөг.

5

-Энэ жил гурил болон төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээгээ хангаж чадах уу?

-Гурилын хувьд дотоодын хэрэгцээгээ хангахад бага зэрэг дутахаар харагдаж байна. Мөн хүнсний ногооны тухайд манай улсын дотоодын хэрэгцээ жилдээ 190 гаруй мянган тонн байдаг. Гаалийн мэдээгээр манайд 70 орчим мянган тонн хүнсний ногоо импортлодог. Мөн иргэдийн хувиараа оруулж ирдэгтэй нийлүүлж тооцоход 90 гаруй мянган тонныг гаднаас авдаг. Харин манай улсын хураан авсан хүнсний ногоо 101 мянга байгаагаас үзэхэд 100 хувь хангаж чадахгүй. Харин төмсний хувьд хэрэгцээгээ бүрэн хангах болно.

5 -Энэ жил төмс, хүнсний ногоог шууд борлуулсан. Энэ нь хэр үр дүнтэй байв?

-Шууд борлуулах цэгийн үр дүн сайн гарсан. Нийтдээ 6 дүүрэг 20 гаруй хороонд 28 цэг ажиллуулж, 1500 гаруй тонн хүсний ногоо борлуулсан байна.

6

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Eagle:
Mongol uls urgatsaa aldsan yum bishuu
2013-10-24
Зочин:
Энэ хорчин юугаа мэдэх вэ дээ чааваас. Яаманд орсоноосоо хойш баахан тендер л цохисон доо. Урд нь яаманд торийн нарийн байсан Гантулгын бууны нохой болж Гачууртын Чинбатын гараар тосвийн монго угаахад нь гар хол болж байж дарга болсон хулгайч даа.
2013-10-23
БҮГДИЙ НЬ:
УРГАЦАА БҮГДИЙ НЬ ХУРААЧИХЛАА ГЭЭД СЭВЭЭД БАЙСАН БИШ БИЛҮҮ
2013-10-23
өө тийм:
Хочийг нь хэлэхээ мартсан байна. **** сэнгээ гэдэг юм шүүү. Дажгүй гар шүү.
2013-10-23
агронмич өлзий:
Рэнчинсэнгээ чинь ямар ч байсан ХАИС-ийг төгссөн энэ салбартаа мэрэгжилийн хүн. Манайй 3-р курст байсан юм. Хар хорин билүү завханы Тэсийх ч билүү. За тэр ч яахав. Мэрэгжилийн хүн ортой л ярьж байгаа биздээ.
2013-10-23
tanil:
Ene hun dondaemun-d hudaldaa hiideg bl uu?
2013-10-23
zochin:
Baahan mungu awchihaad odoo yah geed bga ym.Tsag agaar zarlaad baihad yuga hiij baisan ym be.Uursdinh n buruugaas bolj bna shde
2013-10-23
tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com