М.Горбачев эмнэлэгт хэвтжээ
ЗХУ-ын ерөнхийлөгч асан Михаил Горбачев Германы эмнэлэгт хэвтжээ. Түүнийг ээлжит урьдчилан сэргийлэх үзлэгт орсон гэж Горбачев сангаас мэдээлсэн байна. Тэрбээр Нобелийн шагналтнуудын санаачилсан Энхтайвын шагнал гардуулах ёслолд ч оролцоогүй байна. Энэхүү шагналыг 1999 онд өөрөө санаачилж байсан юм.
“Эмч нарын зөвлөсний дагуу ёслолд оролцоогүй. Горбачев М.С өдгөө 82 настай. Бусдын адил зарим өдөр сайн. Зарим үед тиймхэн байдаг” гэж сангийн төлөөлөгч Павел Палаженко хэлжээ. Тэрбээр саяхан интернэтээр Горбачевыг нас барсан гэсэн мэдээлэл ор үндэсгүй хэмээн мэдэгджээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ