Сансрын нисэгчдийг сүши-гээр дайлна

Ваката хөлөг дээр уламжлал зан заншилтай нь холбоотой ямар нэг дүрэм журам тогтоохоос илүүтэй хамтран ажиллаж ойлголцох зарчим баримтална гэжээ.
Ирэх сарын 7-нд "Союз ТМА-11М" хөлөг сансарт хөөрч 190 хоног ажиллана. Энэ багийн гишүүд сансарт аялах хугацаанд Сочигийн олимпийн бамбарын буухиаг хүлээн авах юм. Багийн бүрэлдэхүүнд ОХУ-ын нисэгч Михаил Тюрин, НАСА-гийн нисэгч Рик Мастраккио, Японы сансрын агентлаг JAXA-ийн нисэгч Коичи Ваката нар ажиллана.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ