Энэтхэгт зорчихгүй байхыг анхааруулав

img

Энэтхэгт өнгөрөгч зунаас эхлэн шумуулаар дамждаг дэнге халдварт өвчин гарч одоогоор 50 мянга гаруй хүн өвчилж, 109 хүн уг өвчний улмаас нас баржээ. Тус улсад борооны улирал нь 9 дүгээр сард дуусдаг боловч энэ жил бороо үргэлжлэн орсоор байгаатай холбоотойгоор өвчин идэвхжээд байгаа аж.  Улмаар Дели хотын эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрсэн ба халдвар авагсдын дотор гадаадын иргэд жуулчид ч олноор байгаа учир Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас өөрийн улсын иргэддээ хандаж онцын шаардлагагүй бол тус улсад энэ үеэр зорчихгүй байх, зорчсон тохиолдолд тогтоол устай газар явахаас зайлсхийх, шумуулын тос байнга хэрэглэх зэргийг анхааруулж байна.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hehehe:
manaihan gej hoiloguuud ene medeeeg duulsan ch duulaagvi uym shig yavnoo otiiisheee
2013-10-24