Эдийн засгийн үзүүлэлтээр өрсөлддөг үе ард үлдсэн

img

Герман Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн “Иж бүрэн санаачлага” хөтөлбөрөөс “Хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн жишиг загвар бий болгоход дэмжлэг үзүүлэх” төслийн хаалтын чуулга уулзалт болсон. Хөтөлбөрөөр дамжуулан хөгжиж буй орнуудад компанийн нийгмийн хариуцлагын асуудалд анхаарал хандуулахад тусалдаг байна. Ялангуяа уул уурхай эдийн засгийн өсөлтөд нөлөөлж, эрчимтэй хөгжиж эхэлж байгаа энэ үед хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлыг орхигдуулж болохгүй, нийгмийн хариуцлагын томоохон илрэл энэ байх ёстойг оролцогчид хэлж байв.

Монголын уул уурхай эрхлэгчид ч “Санхүү эдийн засгийн бодит үзүүлэлтээр өрсөлддөг цаг үе ард үлдсэн. Одоо бол хөдөлмөрийн аюулгүй байдал, ажилчдынхаа орчин нөхцөлийг хэрхэн хангаж байна гэдгээр өрсөлдөх болсон”  гэдгийг онцолсон юм.

7

Уулзалтын үеэр “Иж бүрэн санаачлага” хөтөлбөрийн захирал Штефан Ханселманнээс хөтөлбөрийн тухай тодрууллаа.

6

Штефан Ханселманн: Монголын компаниудад аргачиллыг хэрэгжүүлэх сонирхол их байна

6

-Хөтөлбөрийн тухай танилцуулаач?

-Уур уурхайн компаниудад зориулсан менежментийн аргачилал буюу гарын авлага боловсруулж байгаа үндсэн зорилго болоод хүрэх үр дүн тодорхой. Германд нэгдсэн стандарт байдаг. Стандартын дагуу өөрийн компанидаа зориулан аргачиллаа боловсруулдаг. Гэхдээ энэ загвар зөвхөн уул уурхайн салбарт зориулагдаагүй. Олон салбарт суурилан бүх салбарт хэрэглэж болохоор өргөн хүрээнд боловсруулагдсан. Үүнийгээ тухайн компаниудад танилцуулах, хүргэх гэдэг бас нэг том ажил байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг тухайн асуудлыг хариуцсан менежрүүд хийх ёстой юм шиг ойлгодог. Гэтэл энэ биш юм. Удирдлагаасаа эхлээд нэгдсэн нэг ойлголттой байх ёстой. Хэрхэн зохион байгуулах, осол эндэгдэл гарахад ямар арга хэмжээ авах зэрэг асуудалд нэгдсэн нэг ойлголтод хүрч  ажиллах зорилготой аргачлал.

6

-Бусад улсын туршлага ямар байна. Манай хөрсөнд хэр бууж байна вэ?

-Энэ аргачиллын үндсэн зорилго нь осол гарсны дараа яах вэ биш осол гарахгүй байх үүднээс менежментийг хэрхэн хийх вэ гэдэг юм. Зөвхөн онол биш. Олон улсад туршиж үзсэн. Монголын хөрсөнд хэрхэн хэрэгжүүлэх тухайд санал солилцож байна. Бусад орнуудад харьцангуй өөр өөр байгаа. Монгол улсад маш олон хөрөнгө оруулагчдын болон үндэсний компаниуд бий. Өөр өөрсдийн арга барилаар ажиллаад байгаа. Тиймээс нэгдсэн стандартыг төрөөс гаргаад ажиллах ёстой.

5

-Монголын компаниуд энэ аргачилалд ямар байдлаар хандаж байна?

-Уул уурхайн салбар байгаль орчин нийгэм орон нутаг гээд бүхий л салбарт маш эрсдэлтэй л дээ. Энэ салбарын нийгмийн хариуцлага ямар байх вэ гэдэг хүн болгоны анхаардаг асуудал. Бид уул уурхайн компаниудтай хамтарч ажилладаг зөвлөгөө өгч, сургалтууд хийдэг. Монголын компаниудад хэрэгжүүлье, хийе гэсэн санал санаачлага маш их байгаа. Хэрхэн яаж хийх вэ гэдэг дээр асуудал байгаа ч гэсэн хэрэгжүүлэх сонирхол танай компаниудад их байна.

6

Ц.Зол

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

MGLH:
manaihan dandaa hudlaa yridag ar tald dandaa gadnii nuhduud bdag sh dee
2013-10-28