Ч.Хүрэлбаатар: Авлигажсан төсвийг дэмжвэл хэрэгт орно

img

Төсвийн байнгын хороо хуралдаж байна. Өнөөдөр үдээс өмнө товлогдсон Төсвийн байнгын хорооны хуралдаан хойшилсоор, төрийн албан хаагчдын ажлын цаг дуусгавар болох үеэр буюу 17 цагт эхлэв. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2013 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийх төлөвлөгөөтэй байлаа. Товлосон хугацаанаасаа зургаан цаг хойшилж эхэлсэн тус байнгын хорооны хуралдаанаар МАН, АН-ын ажлын хэсгүүд ойлголцолд хүрээгүйгээс үүдсэн хэрүүл болон хувирав.

1

Энэ онд хөрөнгө оруулалт хийхээр тусгагдсан ажлуудаас төсвийн тодотголоор 256 объектыг хасч байгаа юм байна. УИХ дахь МАН-ын бүлгийнхэн энэ объектуудыг  ирэх оны төсөвт тусгаагүй,  тиймээс хэзээ баригдах нь тодорхойгүй, дээр нь үүнээс үүдсэн 200 тэрбум төгрөгийг хэрхэх зэрэгт АН-ын бүлгийнхэнтэй ойлголцолд хүрээгүй аж. Тиймээс ажлын хэсгүүд нэгдсэн ойлголцолд хүрээгүй байхад тус байнгын хорооны хуралдааныг хийх боломжгүй гэсэн саналыг гишүүн Ч.Хүрэлбаатар тавьснаас үүдэн гишүүд маргалдаж, арай л барилцаж авсангүй.

1

Гишүүн Ч.Хүрэлбаатар “Хоёр намын ажлын хэсгүүд ойлголцолд хүрсэн асуудал дээр АН-ын бүлэг хүлээж авахгүй байна. Тэр дундаа АН-ын бүлгийн дарга манай намын ажлын хэсгийн саналыг үл хүндэтгэх, олонхиороо шийдээд явна гэж  түрэмгийлж байна” хэмээсэн юм.

1

Үүний хариуд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: -Бид энэ оны төсвийн тодотгол дээр цаг хугацаа алдах гээд байна. Та нарын саналыг бид хүлээж авсан.  Маргаантай асуудлыг тогтоолоор хэлэлцээд явъя гэхээр та бүхэн бидэнд итгэхгүй байна гэсэн. Гарч байгаа зарчмын зөрүүтэй санал бол 2014 оны төсөвтэй холбоотой. Тиймээс хэлэлцэх асуудлынхаа сүүлд нь оруулчихъя.

1

МАН-ын бүлгийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: -Засгийн газар хариуцлагагүй ажилласнаас болж бид маргалдаж сууна. Хөрөнгө оруулалтаа их хэмжээгээр тасалдуулчихаад, тодорхой хэмжээний орлого орсон байхад ажил хийгээгүй Засгийн газарт төсвийн тодотгол хийж өгч болох уу. 2013 оны төсвийн тодотголоос хасагдсан объектуудыг 2014 оны төсөв дээр оруулаад, үнийн дүнг нь тэглээд явъя гэж байгаа. Бид 265 объектуудын тухай ярих гээгүй. Хөрөнгө оруулалт нь хийгдсэн объектуудын ажлыг үргэлжлүүлье гэж байна. Энэ асуудлаа шийдэж чадахгүй байгаа учраас бүлэг дээр дахин ярилцъя гэсэн юм. Тийм учраас нэхэл хатуутай байна. Төсвийн хөрөнгө оруулалтыг жигдлэх хэрэгтэй.

1

“Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэг: -Би Төсвийн байнгын хорооны гишүүн биш. Гэхдээ энэ байнгын хорооны хуралдаан дээр бүлгийн байр сууриа хэлэх гэж орж ирсэн юм. Гэтэл МАН, АН-ын бүлгийн ажлын хэсэг уулзсан, хуралдсан гээд яриад байх юм. Өнөөдөр хуулиар УИХ-д гурван бүлэг ажилладаг. Манай бүлэг энэ хоёр бүлгийн ажлын хэсгийн хамтарсан хуралд оролцоогүй. Бид төсвийн тодотголыг хэлэлцээд явах нь зүйтэй гэж бодож байгаа. Хоёр бүлэг хуралдсан гээд сонсоход зохимжгүй байна.

1

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: -Төсвийн тодотголоор баахан хөрөнгө оруулалтын жагсаалт байгаа. Төсвийг авлигажсан гэж Ерөнхий сайд хэлсэн. Гэтэл бид үүнийг хэлэлцээд, батлаад явахаар авлигажсан төсвийг дэмжсэн хэрэгт орно. Тийм учраас орхигдсон байгаа 292 объект дээр авлигажсан уу, үгүй юу гэдэг дээр эхлээд саналаа нэгтгэе. Үндэсний аудитын газарт манай намын бүлэг үүрэг өгсөн.

1

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд: -Нэг хэсэг нь түрэмгийлээд, хурал зарлаад олонхиороо шийдэх гээд байх албагүй. Жагсаалтад байгаа ажлуудынхаа учрыг олъё. Зураг төсөв, тендэргүй зүйлийг орхиод явахад болохгүй зүйлгүй. Харин ажил нь эхэлсэн объектуудыг гүйцэд дуусгах хэрэгтэй. Тэгэхгүй бол бид завсарлага авахаас өөр аргагүй. Хэрвээ манай бүлэг завсарлага авбал тав хоног хуралдаан хойшилно хэмээлээ.

1

Ийнхүү гишүүд хэлэлцэх эсэхээ шийдэх гэж байнгын хорооны хуралдааны танхимд цаг шахам маргалдаад хэн нь ч ялсангүй.

1

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

том ах мэргэн шагай:
жинхэн авилгач бол элбэгдоржийн цэргүүд элбэгээ үхэж далд ороосой
2013-10-24
sain hulgaach:
sain hulgaach hariu hashgirnaa gej, churel baatar, davaasuren geed sangiin yam tender meddeg baihad 10%-iar bajsan ulsuud geh yum , hurelbaatar 13 horoolold ter hahuuliin munguuuruu basihin bosgoson gedeg yum bna lee. Ednii gar huliin uzuurt baisan tumendemberel gedeg jijig hulgaich eruuliig hamgaalah yaamand ochood bie daasan tom hulgaich bolson gedeg yum bilee
2013-10-24
Иргэн:
За чамайг сангийн яамнаас л эхлэж авлигалчин болсон гэж ярьцгаадаг ш дээ. худлаа биш байх оо, чухам л таныг сангийн яаманд байх үеэс л авлигалжсан төсөв, тендерийн 10% эхэлсэн гэж одоо өнгөрсөн түүхэээ хараад ойлгодог хүн бол шууд ойлгохоор байгааш дээ. Чамайг тендерчин, төрөөс торсон тэрбумтан гэж яриад байгаа чинь худлаа биш ш дээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л Увсын дулааны станцыг барьсан кампани чамайг дагаад л АН-аас урвасан тамга, цунхтэй л компани ш дээ. Нэр усыг нь бичээд яахав. Тэрний тендерт ялдаг гэж хаашаа харсан юм байдгийн, чи улаан цагаан 10 байтугай хувиар авч өгсөн ажил. Одоо гоё донгодхоо болж уз Хүрэлбаатар гишүүн минь. Ард тумэн харж байгаа.
2013-10-24
zorigoo:
Hurlee 2004 ond l muushig toglohdoo 5000munga booltiin arban myngaar togoldog bayn gar baisandsaa tosboos jinhene utgaar ni mergejlee ashiglaj tsohidog gardaa tehdee uul tolgoi sain buruu yumand sain ajilanaa
2013-10-23
санаач:
хүрэлбаатараа чи хүн болгоныг өөр шигээ санадаг юм биш биз.Хэзээ хэрэгт орж хаширчихаав.Хулгайч хулгайчийг барилаа гэдэг л болж дээ.төрөөс төрсөн тэрбумтан ч бас л гэмт хэрэгтэн болно доо хө
2013-10-23
vvvvvvvvvvv:
энэ хүний нэр 10 % гэдэг болчихсон явсан биз дээ.
2013-10-23
Dash:
Chi ali ert heregt ortson shdee Medeegui yavaamuu? Avilgachaa
2013-10-23
Зочин:
Чи хэзээ хэрэгт орж байсан . Битгий жужиглэ.
2013-10-23