Тэрбишдагва: Ц.Нямдорж бол өс санадаг, зуумтгай хүн
Ц.Нямдорж, Д.Тэрбишдагва хоёрын хооронд ан цав үүсээд удаж байна. “10 хувийн авлига гишүүд авдаг” гэж хэвлэлд ярилцлага өгснийхөө төлөө Ц.Нямдоржид шүүмжлүүлсэн Д.Тэрбишдагва гишүүн хариу тайлбар хийв. Тэрбээр “Нямдорж бол их өс санадаг хүн. Н.Энхбаярыг баригдсан цагаас хойш л “унтсан цагаас нь хойш” гээд хэлснээс хойш намайг дандаа мөрддөг болсон. Манай тойрог дээр очно, араас явна, шүдэндээ зуумтгай хүн” хэмээсэн юм.
1
Харин Ц.Нямдорж гишүүн үүний хариуд “Махны наймаачин минь ажлаа ярь. Хэн чамайг тоодог юм” гэж эсэргүүцэв. Үүнд Шадар сайд Д.Тэрбишдагва мөчөөгөө өгсөнгүй “Би чамайг үг хэлж байхад дуугүй сонсч байсан, өөрөө харин дуугүй бай” гэснээ “10 хувийн авлигын асуудлыг би ярьдаг. Худалдан авалтын үед энэ асуудал яригддаг. Худалдан авах ажиллагааг цахимжуулах хэрэгтэй. 2452 худалдан авах ажиллагааны 330 нь буюу 25 орчим хувь нь цахим худалдан авалтаар явагдсан. Худалдан авах ажиллагааны газрын 10 хувийн авлигыг таслан зогсоохын тулд байгуулсан юм шүү. Би хариуцлага хүлээхэд бэлэн” гэхэд Ц.Нямдорж гишүүн “Чи урваснаараа урваад яв” хэмээн гэдийсээр суулаа.
1
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ