Ч.Сайханбилэг ээ, амаа тат
Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг хоцорсхийн орж ирэв. Тэрбээр гишүүдийн амаараа уралцан байхыг хараад хурлын уур амьсгалыг зөөлрүүлэхээр “гэгээтэй мэдээ хэлье, гэгээтэй мэдээ хэлье” хэмээн байнгын хорооны даргаас үг хэлэх эрх авав. Ингээд “Манайхаан тайван бай, өөдрөг байя. Дөнгөж сая манай боксчин У.Мөнх-Эрдэнэ өрсөлдөгчөө ялж, медалийн төлөө тоглохоор боллоо. У.Мөнх-Эрдэнийг энэ тэмцээнд оролцуулахгүй хасчихсан байхад, өөрөө зүтгээд, тэмцээд оролцсон шүү дээ. Тиймээс бид ч төсвөө ярихдаа өөдрөг байя” хэмээхэд маргалдаж байсан гишүүд түүний үгийг сонсон түр намжив.
1
Ийнхүү өөрийнх үгийг сонсч байгаад урамшсан тэрбээр “Удахгүй танай намын их хурал болно. Та бүхэн үүнээс болж бөөн хэл аманд орж байна. Хэвлэлээр та нарыг балбаж байгааг мэдэж байна. Тайван байцгаая, хэнд ч ийм юм тохиолддог” хэмээн хадуурч, намжаад байсан гал дээр тос нэмчихлээ. Үүнийг сонссон Ж.Энхбаяр гишүүн “Сайханбилэг ээ, амаа тат. Бид төсөв ярьж байна. Чамд манай намын асуудал хамаагүй” гэсэн бол Ц.Нямдорж гишүүн “Ардын намын асуудал чамд падгүй, чи ажлаа хийж чадаагүйгээс бид өнөөдөр энд маргалдаж байна. Дуугүй өмнөх ажлаа хий” хэмээн үгийг нь таслан нам “дарав”.
1
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ