О.Насанбурмаа өнөөдөр барилдана
ОХУ-ын Санкт-Петербург хотноо Бие хамгаалах урлагийн дэлхийн тоглолт энэ сарын 18-нд эхэлсэн бөгөөд 26-ныг хүртэл үргэлжилнэ. Энэ үеэр чөлөөт бөх, сонгомол барилдааны төрлөөр Орос болон дэлхийн шигшээ багийн хооронд халз тэмцээн зохиохоор болсон.
Манай улсын тамирчин, МУГТ О.Насанбурмаа ФИЛА-аас урилга авч, 67 кг-ын жинд дэлхийн шигшээ багийг төлөөлөн зодоглохоор болсон билээ. Тэрээр өнөөдөр ОХУ-ын Юлия Пронцевичтой барилдана. Тус тамирчин нь 2012 оны дэлхийн цомын тэмцээнээс мөнгө, 2012 оны ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, 2013 оны тэмцээнээс мөнгө медаль хүртсэн залуу тамирчин юм байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ