П.Цагаан: Агаар бохирдуулагчийг мэдээлвэл урамшуулна

img

Хүйтэн сэрүүний улирал ирэхтэй зэрэгцэн нийслэл хотын иргэдийг бухимдуулсан агаарын бохирдол, утааны асуудал яригддаг. Энэ талаар  Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга П.Цагаанаас тодрууллаа.

өыб

-Утааны улирал эхлээд төсөв мөнгөө хуваарилаад эхэлж байх шиг байна. Өнөөдрийн байдлаар агаарын бохирдлыг бууруулахын тулд хичнээн тэрбумыг зарцуулчихаад байгаа вэ. Үр дүнг хэрхэн дүгнэж байна?

-Агаарын бохирдол бол Монгол Улсад хуримтлагдсан эдийн засаг, нийгмийн бодлогын гажуудал, хямралын  үр дагавар, хор хохиролын илрэл гэж би үзэж  байгаа. Утаа өөрөө гараагүй. Өнгөрсөн хугацаанд явуулж ирсэн бодлогын хор уршиг гарч байгаа нь энэ. Хот төлөвлөлт, барилга төлөвлөлт, гудамж талбайн төлөвлөлт гээд л замбараагүй явсныхаа горыг амсаж байгаа юм. Бид энийг арилгахын тулд зөвхөн утааны асуудлыг ярих бус үндэс язгуур, шалтаг шалтгааныг нь ярих ёстой. Өнгөрсөн хугацаанд утааны бохирдлын үзүүлэлтүүд 10-30 хувь багассан.

fgd

Бидний утаатай хийж байгаа тэмцэл бол дайн. Энэ дайнд бүрэн ялалт байгуулахын тулд маш их ажил хийх хэрэгтэй. Зөвхөн мөнгөний асуудал биш, зүуух солих асуудал биш, түлш солих асуудал биш. Энэ бүхнийг хийхийн тулд эдийн засгийн, хот төлөвлөлтийн, байгаль экологийн бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Тийм болохоор зөвхөн мөнгөний тухай яримааргүй байна. Сайн зүйл гэвэл утааг бууруулах талаар анхаарал хандуулж эхэлсэн. 2 жилийн дотор утаа багассан. Энэ жил ч төлөвлөсөн ажлаа үргэлжлүүлнэ. Одоо ингээд агаарын бохирдлын  хэмжээг цаг агаарын мэдээтэй адил телевизээр нэвтрүүлдэг болж байгаа.

fd

Агаар бохирдуулагчийн цаана тодорхой хүн, тодорхой айл өрх байгаа. Тийм болохоор агаарын бохирдолтой тэмцэхэд зөвхөн төр засаг биш, хувь хүний оролцоо хэрэгтэй байна. Бид нар одоо бохирдуулагчийн талаар мэдээлэл өгч, бодитой зураг аваад бидэнд илгээх юм бол урамшуулдаг байя. Бохирдуулагч этгээдийг торгодог байя гэсэн шинэ журмыг энэ жилээс хэрэгжүүлнэ. Агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоотойгоор хамтарч л шийдэж байж амжилтад хүрнэ.

өыб

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

eeee:
Tur zasag, zasgiin gazar agaar bohirduulj baina. orn suutsjuul. hotiin tuviin agaariig tumur zam, vagon bohirduulj bna. hoishoo uragshaa yavj baigaa buh vagonuud nuurs tulj ter n dutuu shataj ih muuhai unertei utaa baaguulj agaar bohirduulj baigaashde. Medeelel ugluu shagnalaa avi
2013-10-24
ээнээ:
энэ ч арай хэтэрнээ ерөнхий сайд, гэр хорооллынхон, автомашинтай бүх хүмүүс л торгуулах юм байна даа хөөрхий
2013-10-24
sssr:
amidraliin bololtsoo muu ter ni tetgever tetgemjeer taaruu nen yaduu irged ni xaanaas yugaa olj gal aa tulj dulaatsaj xool undaa xiix ve ? za tegeed xoorondoo bie bienee tagnaad l mataad l ulaa shagailtsaad l xov chin xorchin xumuus boloxiin yum uu
2013-10-24
отгоо:
Цагаан даргаа гэр хороолол бүгд утаа үйлдвэрлэж байаа зургийг нь аваад очвол шагнал өгөх үү бас Алтанхуяг сайдын зураг бичлэгтэй нь хамт аваад очноо та шийтгээд өгөөрэй би шагнал авмаар байна
2013-10-24
хэ хэ:
нөгөө урамшууллаа авах гэж аягүй бол хүн гүтгэсэн хэрэгт орно, эсвэл шагналаасаа хэтэрсэн зардал гарах вий дээ.
2013-10-24
Амжих уу:
Алтанхуяг сайд нүүрс гэр хороололд их хэмжээгээр зарж хотыг хорт утаагаар хордуулж байна.. Чи торгож хорьж чадах уу?
2013-10-24
Зочин:
Мэдээлээд байх юу байсийм, ард түмэн чинь хоолой хорсгосон гашуун хар утаа, хөрсний бохирдлоор амьсгалаад өчнөөн жил болж байна. Энэ Цагаан дарга хаа амьдраад хаагуур яаваад, хаанааас юугаа бичээд байгаа нөхөр вэ?
2013-10-24
Зочин:
Хамгийн түрүүн Алтанхуяаг сайд нүүрс шуудайлаад зараад байгаа даа
2013-10-24
зочин:
Агаар бохирдуулагч этгээдийг торгодог байх нь зөв
2013-10-24
агаар:
юу л яриад байна даа. нэг л системтэй шат дараатай арга хэмжээ авмаар байна.Энэ шатанд мэргэжилийн хүмүүсийг яам хотод түлхүү оруулмаар байхын тэрнээс энэ тэндэхийн шоу менежерүүд хэрэггүй шүү дээ..................................
2013-10-24