Ханхүү Жоржийг адислав
Их Британий шинэхэн ханхүү Жоржийг адислах ёслол Жеймийн ордонд өчигдөр боллоо. Энэхүү адислах ёслолыг Английн бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулжээ. 1982 оноос хойш албан ёсоор хаан угсаатны адислах ёслол хийгдээгүй юм. Адислах ёслолын талаарх гэрэл зургуудыг сонирхуулж байна.
-Их Британийн угсаа залгамжлах ханхүү Жорж. Хатан хаан II Элизабетийн гэрийн өмнө.
-Ханхүүг “Адислах ёслол” өчигдөр боллоо. Букингемийн ордноос түүнийг загалмайлах хүмүүсийн нэрийг албан ёсоор зарлав.
-Бяцхан ханхүүгийн загалмайлсан эцэг, эх болох хүнээр долоон эрхмийг нэрлэсэн байна. Ханхүү тун удахгүй аав шигээ эрийн цээнд хүрэх болно. Тэр бол Английн цоо шинэ бэлэг тэмдэг.
-Гүнгийн ахайтан Кейт Миддлтоны гэр бүлийн гишүүд, адислах ёслолд багтжээ. Ханхүү Жоржийг адислах ёслолд зориулж Британий хатан хааны гэр бүлийн зүгээс зоос үйлдвэрлэсэн байна. Энэхүү зоос нь Английн язгууртны зоосны үйлдвэрээс гарч буй хамгийн анхны адислалд зориулсан томоохон бүтээл гэнэ.
-Английн зураач, сийлбэрч, загвар зохион бүтээгч Оливер Бэйкер, Эмили Жардине-Петерсон, Вестминстерийн гүнгийн анхны өв залгамжлагч Эрл Гросвенор, Ханхүү Уильям болон Кейт Миддлтон нарын хувийн нарийн бичиг асан Жеми Лоутер-Пинкертон нар дээрх эрхмүүдэд багтсан байна.
-Диана гүнжийн дотны найз, Нидерландын телевиз, радиогийн хөтлөгч Жулиа Самуэл, Уильям ван Кацем, регбигийн тоглогч асан Майк Тиндаллын эхнэр Зара нар адислах ёслолд хүрэлцэн иржээ.
-Түүнчлэн ханхүүг адислах ёслолын түүхэн тэмдэглэлт баярыг зургийн хальсанд буулгах азтай гэрэл зурагчнаар алдартнуудын хөрөг зургийг авдаг Жейсон Белл тодорсон байна.
-Ханхүү Уильямын дотны найзууд.
-Өдгөө гурван сартай ханхүү Жоржийг адислах ёслол Лондонгийн төвд орших Сэнт Жеймсийн ордонд болох бөгөөд ёслолыг Кентерберийн тэргүүн хамба удирдах аж.
-Адислах ёслолд хамгийн хүндтэй зочны нэг бол Хунтайж Харри. Жоржид нэр өгөхөд хажууд нь байсан аж.
-Хатан хаан II Элизабетийн дараах угсаа залгамжлагч, эхнэрийнхээ хамт.
-Ханхүү Жоржийн адислах ёслолд өмсөж буй даашинз бол 1982 онд аавыхан нь адислах ёслолдоо өмсөж байсан “ариун даашинз” аж.
-1982 оны Наймдугаар сарын 22-нд. Ханхүү Уильямыг адислах ёслол.
Б.Дэлгэрцэцэг













СЭТГЭГДЭЛ БИЧИХ