Цэргийн дүйцүүлэх албан хаагчид хурд хүчээ сорив

img

Нийслэлийн 374 жилийн ойг тохиолдуулан цэргийн дүйцүүлэх албыг биеэр хааж байгаа алба хаагчдын дунд цэрэг-спортын цогцолбор тэмцээнийг зохион байгуулсан байна.Тэмцээн нь цэргийн дүйцүүлэх алба хаагчдын албаны үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлж, бие бялдарын хөгжил, чийрэгжүүлэлтийн түвшинг дээшлүүлж, сэтгэлзүйн бэлтгэлийг хангаж, иргэн, цэргийн харилцааг бэхжүүлсэн арга хэмжээ болжээ. Энэ удаагийн тэмцээнд 9 дүүргийн баг тамирчид оролцож,  тэргүүн байрыг Багануур дүүргийн “Сүлд” баг эзэлж, Чингэлтэй дүүргийн “Дуулга”, Хан-Уул дүүргийн “Ялалт” багууд хоёр, гуравдугаар байрт шалгарсан байна.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ