Канадын амбан захирагч Монголд айлчилж байна

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Канад Улсын Амбан захирагч Эрхэмсэг ноён Дэвид Жонстон өнөөдрөөс Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Хоёр улс хооронд 1973 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ жил дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч 2004 онд Канад Улсад төрийн айлчлал хийж байсан бол энэ удаагийн Амбан захирагчийн айлчлал нь тус улсаас манай улсад хийж буй анхны Төрийн айлчлал юм.

Хоёр өдөр үргэлжлэх айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Канад Улсын Амбан захирагч Дэвид Жонстон нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улс, Канад Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, иргэд солилцоог хөгжүүлэх асуудлаар хэлэлцэх бөгөөд мөн  хоёр тал бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллах, харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, байр сууриа илэрхийлэх юм.

Түүнчлэн Канад Улсын Амбан захирагч Монгол Улсын Их Хурлын чуулганд үг хэлэх юм.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЗОЧИН:
уЛААН ҮҮДИЙН МЭР ИРЭХ ГЭЖ БАЙГАА БОЛ ЭНЭ ТУХАЙ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛЭЭР УРДЧИЛАН ДЭЛГЭРЭНГҮЙ ЦАЦАГДДАГ. ХАРИН КАНАДЫН АМБАН ЗАХИРАГЧИЙН АЙЛЧЛАЛЫН ТУХАЙ ТЭГСЭНГҮЙ.ЭНЭ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БОЛ. АРАЙ БИД БИЕЭ ТООГООД БАЙГАА ЮМ БИШ БАЙГАА.
2013-10-25