“Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” 3930 тонн арматур үйлдвэрлэжээ

img

“Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Төмөртолгой төмрийн хүдрийн уурхай өнгөрсөн есдүгээр сард нийт 360 мянган м3 хөрс хуулж, 100 мянган тн төмрийн хүдэр олборлохоор төлөвлөсөн. Тэгвэл өнгөрсөн сард 340 552 м3 хөрс хуулж, 98 744 тн хүдэр олборлож, түүгээрээ 73 240  тн  хүдрийн баяжмал үйлдвэрлэжээ. Харин Төмөртэй төмрийн хүдрийн уурхай есдүгээр сард 350 мянган м3 хөрс хуулж, 180 мянган тн төмрийн хүдэр олборлохоор төлөвлөсөн бөгөөд төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, 432 740  м3 хөрс хуулж, 260 436 тн төмрийн хүдэр олборлосон байна.

“Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” өнгөрсөн сард цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хувьд 2300 тн R-80-ын ган бөмбөлөг үйлдвэрлэхээр төлөвлөснөөс 2193.087 тн-ыг үйлдвэрлэж,  3930 тн арматур үйлдвэрлэжээ.

Тус үйлдвэр нь энэ сард нийт 510 мянган м3 хөрс хуулж, 200 мянган тн хүдэр олборлохоор төлөвлөн ажиллаж байгаа буй аж. Эхний 15 хоногийн гүйцэтгэлээр 330 мянган м3 хөрс хуулж, 140 мянган тн хүдэр олборлон, 38700 тн хүдрийн баяжмал баяжуулаад байна. Цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хувьд энэ сард нийт 2570 тонн арматур, 960 тонн R40-ийн ган бөмбөлөг  үйлдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд  сарын эхний хагаст 1166,33 тн арматур үйлдвэрлэж, 1770 тн R40-ийн ган бөмбөлөг үйлдвэрлэсэн байна.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ajilchidaa uxtel ni ajilluuldag baij 10 xuvi tsalin nemene gej 2 jil garan yrixii ni yana odoo hurtel baidagui eeee
2013-10-24
zochin:
Saihan haragdaj baina Mongol buteerdehuunTa buhend ajiliin undur amjilt husye.
2013-10-24
ashigtai:
ashigtai ajillasan bol uramshuullaa uguuchee
2013-10-24
Mөнхөө:
Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн нийт ажилчдад ажлын амжилт хүсье.
2013-10-24