25 дугаар эмийн сангийн уулзварын ажил дуусчээ

img

 

“Гудамж” төслийн хүрээнд өргөтгөн шинэчилж буй 33 уулзварын 15 дахь нь буюу Баянгол дүүрэг дэх 25 дугаар эмийн сангийн урд уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил дуусч өчигдөр албан ёсоор нээлтээ хийжээ. Өмнө нь Төмөр замын эмнэлгийн зүүн талаар урдаас хойш чиглэлд явах тээврийн хэрэгсэл уулзвараар шууд нэвтрэх боломжгүй зөвхөн зүүн гар тийш эргэдэг байсан. Тэгвэл энэхүү өргөтгөл шинэчлэлийн ажлаар хөдөлгөөний зохион байгуулалтыг өөрчилж, хойноос урагш болон урдаас хойш шууд нэвтэрдэг боллоо.

Түүнчлэн тээврийн хэрэгслийн зорчих хэсгээс гадна явган зорчигчийн зориулалттын зам, зохих тэмдэг тэмдлэгээ, гэрлэн дохиог цогцоор нь шинэчилсэн юм. Уулзварын урд хэсэгт байгаа инженерийн дэд бүтцийг ирэх онд улсын төсвөөр шинэчлэх бөгөөд уг ажилтай уялдуулан тухайн хэсгийг дахин өргөтгөж, шинэчлэх аж. Энэхүү уулзварыг өргөтгөн шинэчлэх зураг төслийг “Танил санаа” ХХК боловсруулж, зам барилгын ажлыг “Би Ти Өү” ХХК гүйцэтгэжээ.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЗОЧИН:
ДАРАА ЖИЛ ДАХИАД Л УХААД ХАЯНА ДАА
2013-10-25
sisi:
saixan zamtai bolgoj ogson uul baatartaa bayrlaa.ardiin namiin jiluuded avilgachid olon baisan bolhoor hulhi hiigddeg baijee.
2013-10-24
tuya:
Said N.Batbayartaa bayarlalaa
2013-10-24
gui gui eav eav:
peazda buu duusg
2013-10-24
жолоочi:
Зам,уулзваруудаа сайхан болгож байна.Баярлалаа
2013-10-24
irgenees:
urid ni darga hiij baisan durakuud er ni yu hiij baisan yum bolooo?????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????? hariulah hun baina uuuuuuuuuuuuu
2013-10-24
snooker:
Энэ төсөв улсын төсөв үү? Хотын төсөв үү? Аргагүйн эрхэнд хийж байгаа өөрчлөлтүүд дээ.. Аль дээр хийх байсныг одоо асуудал, зовлондоо бараг хүчиндүүлж байж хийж байна даав Хийж эхэлж байгаа нь сайн хэрэг юм даа.
2013-10-24
саруул:
Хотыг маань сайхан хөгжүүлж байгаа Үүлдээ баярлалаа
2013-10-24
иргэн:
Их хотын төлөө их ажлыг амжуулж байгаа Бат-Үүл даргад талархаж байна.
2013-10-24
зочин:
УБ-ын зам, уулзварууд урьд өмнө байгаагүйгээр сайжирсанд хотын удирдлагуудад баяр хүргэе. хүний нүдэнд харагдах ажил хийсэн нь урамтай юмаа.Амжилт хүсье
2013-10-24
зочин:
алтанхуягийн засгийн газар хэчнээн муу хэлүүлсэн ч үр дүн нь бага багаар гарч, ямар ч л байсан 1990 оноос хойшхи түүхэнд аль ч засаг хийж байгаагүйгээр сайн ажиллаж байна, энэ эрчээрээ яваарай
2013-10-24
иргэн:
Сайхан болсон байна лээ шүү
2013-10-24