238 хэт ачаалалтай станц байна

img

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд халаалтаа 100 хувь халаагуураар шийдсэн мөн боловсруулсан түлш хэрэглэсэн өрхүүдийг цахилгааны төлбөрөөс 50 хувь хөнгөлөхөөр болсон. Гэсэн хэрэгжилт хүссэн хүн бүрт хүрэхгүй байгаа. Учир нь  Улаанбаатар хотын хэмжээнд 1924 дэд станц байгаагаас 238 нь хэт их ачаалалд орсон. Станцын ачаалал 80 хувиас давсан хэсгүүдэд байрлаж байгаа айлуудын хамруулах боломжгүй болжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй гэсэн гурван дүүрэгт ачаалал хэтрээд байна. Гэхдээ энэ дүүргүүдийн зарим хэсэг хороод ачаалалтай гэсэн байршилд орохгүй байгаа учраас цахилгааны хөнгөлөлтөнд хамрагдахыг хүссэн иргэдийг өөрийн амьдарч байгаа харъяаллын УБЦТС ХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төв дээр очиж асууж тодруулахыг анхааруулж байна. Жишээлбэл, Чингэлтэй дүүрэгт л гэхэд  Дэнжийн 1000-ийн 9-12 хороо, 7-н буудлын 13, 14 хороо, Тасганы 7-13 хорооны зарим нутаг дэвсгэр хэт их ачаалалтай нутаг дэвсгэрт орж байна. Энэ хэсгийн газруудын зарим дэд станцууд 80 биш бүр 100-аас дээш хувийн ачаалалтай байгаа аж. Дэд станцын хэт их ачааллаас гадна бас нэг хүндрэл учраад байгаа нь нэг хашаанд олон айл буусан явдал юм. Энэ шалтгаанаас болоод олон айл цахилгааны хөнгөлөлтөнд хамрагдаж чадахгүй байна.

Ц.Зол

СЭТГЭГДЭЛ БИЧИХ