ОХУ-ын Санкт-Петербург хотноо болж буй Дэлхийн тулааны спортын их наадмын үеэр тус улсаас олимпийн аваргын алдрыг хүртсэн чөлөөт бөхийн тамирчин Наталья Воробьева болон Монгол Улсын олимпийн анхны аварга Н.Түвшинбаярыг ялж, Лондонгийн олимпийн аварга болсон Тагир Хайбулаев нарын хүрэл хөшөөг босгожээ. Тагир Хайбулаев нь энэ жил 29 настай. Харин Наталья Воробьева 22 настай юм. Хайбулаев, Воробьева хоёр хоёулаа Лондоны олимпийн наадмын дэвжээнээс алтан медаль хүртсэн билээ.
Тагир Хайбулаев хөшөөний нээлтэдээ зориулан “Энд хөшөөгөө босгуулахсан гэсэн бодол хойч үед минь төрөх болно, спортоор хичээллэхэд урам өгнө гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
6
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |