Линдсэй Лохан бас л ухаарсангүй
Жүжигчин Линдсэй Лохан хар тамхи, архины эмчилгээ, шоронд суусан гээд байнга хэрэгт орооцолдож явдаг. Саяхан Опра Унфригийн шоунд оролцож байхдаа “Би амлаж байна. Дахиад ганц ч хундага архи уухгүй байх болно. Энэ нэвтрүүлэгт оролцсон минь амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэр байлаа. Буцаж, кино урлагтаа очиж, тодоос тод гэрэлтэх болно” гэж хэлсэнийхээ дараа нэг хэсэг чимээгүй амьдарч байсан Лохан дахиад л амласандаа хүрсэнгүй.
Нью Йорк хотод байрлах “Sing Sing Karaoke”-оос тэрбээр өчигдөр согтуу гарч явахдаа хэвлэлийхэнтэй таарчээ. “Sing Sing Karaoke”-ны эзэн Робистон жүжигчин зургаа хоногийн турш энд байрлаж, 2 сая ам.долларын ашиг оруулсан тухай ярьжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ