Мал нядалгааны газрууд эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна

img

МХЕГ-аас нийслэлийн нутаг дэвсгэрт буюу СХД, ХУД болон Налайх дүүрэгт мал нядлах үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа аж ахуй нэгж, хувь хүмүүст хяналт шалгалт хийжээ. Эдгээр нь хөдөө орон нутгаас туувраар болон тээвэрлэгдэн ирсэн малыг нядалгаанд хүлээн авч, малын эмчийн үзлэг шинжилгээнд хамруулан, бүртгэл хөтөлж, нядалсны дараа зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэн нийслэлийн хүнсний захуудад нийлүүлдэг юм.

6

Хөдөө орон нутгаас ирж байгаа малд тухайн орон нутгаас олгосон мал эмнэлэг ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээнд бичигдсэн нэр төрөл, зүс, хэмжээ зөрөх зөрчил арилахгүй байгаа аж. Үүнээс гадна 22 товчооноос Эмээлт зах хүртэлх буюу зөвшөөрөлгүй цэгт мал нядалдаг байна. Харин шалгалтад хамрагдсан нядалгааны газруудын 76,4 хувь нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд гар аргаар мал нядалдаг, 65 хувь ажлын байр, талбай, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн дамжлагад хэрэглэх эргэлтийн хайрцаг, тэргэнцэр сагс болон зөөврийн тавиурыг журмын дагуу цэвэрлэж ариутгал халдваргүйжүүлэлтэд хамруулдаггүй нь тогтоогджээ. Мөн 50 хувь хортон шавьж, мэрэгчдээс урьдчилан сэргийлэх халдваргүйтэл, устгалыг хийдэггүй зөрчил илэрчээ.

7

Ийнхүү шалгалтын явцад нийт 350 зөрчил илрүүлж, 28,5 хувийг нь арилгуулан их эрсдэлтэйгээр дүгнэж, зөрчилтэй байсан аж ахуй нэгжүүдэд шаардлага хүргүүлжээ. Мөн иргэн н.Гэрэлбат, н.Батбилэг, н.Явуу, “Ариунболдхүү” ХХК зэрэг иргэн аж ахуй нэгжид холбогдох хуулийн дагуу 1 сая 252 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
oilgomjtoi yum yarihaa bolitsgoo. turiin buh yum bolohgui bna gd hudlaa huvichilj avaad bsan tgd odoo ted huvid ochood yu hiij bnaa. gadaad ruu l mah garagj bajij bgaa bolohoos irgeddee ter tsever mah ugj bna uu. er ni jiliin jild tusviin munguur nuutsiin mah belduulne gej huviin uursdiinhuu gar huliin nuhduudiin kompanid mungu taraadgaa bolih heregtei. teren door tur uuruu mahaa beldeed tsever orchind eldev zohiomol une nemelgui zarmaar yum d uu.......
2013-10-24