Цагдаагийнхан 13 настай хүүг буудан хөнөөжээ

Хэдхэн цагийн өмнө Калифорни мужийн Санта-Роса хотын шерифийн орлогч Калашниковын тоглоомон автомат буутай явж байсан Анди Лопез гэгч 13 настай хүүг буудан хороожээ. Цагдаагийн эргүүлгийхэн 11 цагийн орчимд өсвөр насны хүүхэд “AK-47” буу барин гудамжинд явж байхыг харсан байна. Хүүг галт зэвсгээ хая гэж хэдэн удаа хашгирсан ч тэдний шаардлагыг биелүүлээгүй, цааш явсаар байжээ. Тиймээс цагдаагийн ажилчид гал нээсэн аж.
Хүүг унасны дараа цагдаа нар гарыг нь гавлан эмнэлгийн анхан шатны туслалцаа үзүүлэхээр оролдсон боловч, удалгүй амиа алджээ. Хүүгийн барьж явсан буу бол Калашниковын автомат бууны хуванцар хувилбар байжээ. Цагдаа нарын болчимгүй үйлдлийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм. Энэ хэрэгт холбогдолтой хоёр цагдааг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн хэмээн “ВВС” агентлаг мэдээллээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ