Сурагчид хотоор аялна

img

Улаанбаатар хотын 374 жилийн ойг тохиолдуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг “Дулааны II цахилгаан станц” ТӨХК, “Улаанбаатар Дулааны Шугам Сүлжээ” ХК, “Ус сувгийн удирдах газар”, “Цахилгаан тээвэр” НӨААТҮГ зэрэг томоохон үйлдвэр аж ахуйн газраар аялуулахаар болжээ. Нийслэлийн Аялал жуулчлалын газар,Боловсролын газартай хамтран зохион байгуулж буй уг аялал маргааш болох аж. Оюутан сурагчдад тэдний өдөр тутмын хэрэглэдэг дулаан, цахилгаан, цэвэр усыг ямар олон хүний хүч хөдөлмөр, өртөг зардлаар хүргэдэг, яагаад хэмнэх гамнах шаардлагатай талаар ойлголт, мэдлэг өгөх нь аялалын зорилго юм байна. ЕБС-ийн 160 гаруй сурагч 4 бүлэг болж өөр өөр чиглэлд аялах бөгөөд аяллын бүлэг тус бүрийг манай улсын алдартай түүхч, судлаач, аялагч нар удирдан явах юм. Аялалд “Аяллын цаг” нэвтрүүлгийн хөтлөгч, Гараг студийн захирал  Г.Бадамсамбуу, нийслэлийн түүхийн талаар олон арван зохиол бүтээл туурвисан түүхч доктор, профессор О.Сүхбаатар, аялагч жуулчдын гарын авлагуудаар нь эчнээ таних, Монгол улсын I зэрэглэлийн хөтөч-тайлбарлагч А.Цэрэнчулуун, Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр нар удирдан зохион байгуулах аж.

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Бидний санаачилсан ажил одоо болтол үргэлжилж байгаад баярлаж байна. Хүүхдүүд хоттойгоо танилцаж хотдоо хайртай болж хүмүүжих ёстой.
2013-10-24
зочин:
Бидний санаачилсан ажил одоо болтол үргэлжилж байгаад баярлаж байна. Хүүхдүүд хоттойгоо танилцаж хотдоо хайртай болж хүмүүжих ёстой.
2013-10-24
azaa:
Fsjhdresggrsgggtt buy4rruyt5rehuu dutrfrhhytwuuhncfddds azaaaaa 222222222222222222222222222222222222222222222qq2222222222222222q22q222222222gdhtdhjiyrdbk
2013-10-24