Ерөнхийлөгчид санал хүргүүлэв
МҮЭХ-ноос цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмийг нэмэгдүүлэх саналыг Засгийн газарт хүргүүлээд сар гаруй хугацаа өнгөрчээ. Хэдийгээр энэ чиглэлээр талууд ажлын хэсэг гаргаж ажилласан боловч үр дүнд хүрэхгүй байгаа аж.
Учир нь Засгийн газар ирэх жилийн төсөвт 200 тэрбум төгрөг төсөвлөхөөр зэхэж байгаад МҮЭХ-ноос санал нийлэхгүй байгаа юм байна. Иймд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийг маргааш эхэлж байгаатай холбогдуулан Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид санал хүргүүлжээ. Уг санал нь түүний Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн 3.15 дахь заалтыг үндэслэн дэмжиж ажиллахыг хүссэн байна. Тус заалтад “Ажилчин хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эрүүл аюулгүй ажлын орчин бүрдүүлэх, бүтээмжийг дэмжих хөдөлгөөнийг үйлдвэрчний байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ” гэжээ.
7
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ