Д.Тогооням: Байцаагдаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Хяналтын хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Тогоонямыг энэ сарын 21-нд батлан даалтад гаргажээ. Түүний биеийн байдал ямар байгаа талаар түүнтэй утсаар холбогдоход, “Эгч нь гадуур байцаагдаж байгаа учраас ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй байна” хэмээн хэлээд тасалсан юм.
Д.Тогоонямыг албан тушаалаа ашиглан их хэмжээний мөнгө зувчуулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр АТГ-аас баривчласан юм. Тэрбээр Улаанбаатар хотод шинээр ашиглалтад орж буй бүх барилгын галын аюулгүй байдлын зураг төсөлд гарын үсэг зурдаг, түүний гарын үсэггүйгээр нэг ч барилгыг улсын комисс хүлээж авдаггүй нөлөө бүхий албан тушаалтан гэдэг. Мөн тэрээр ОБЕГ-ын дарга Т.Дуламдоржийн авга эгч билээ. Түүнд холбогдох хэрэгт ОБЕГ-ын экс дарга Ц.Амгаланбаяр, ОБЕГ-ын одоогийн дарга Т.Дуламдорж нарыг шалгаж байгаа сурагтай.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ