Б.Гейтс Испанийн барилгын хувьцаа худалдаж авчээ
Америкийн тэрбумтан Билл Гейтс Испанийн эдийн засагт итгэл үзүүлжээ. Тэрбээр Fomento de Construcciones y Contratas (FCC) барилгын компанийн хувьцааны зургаан хувийн багцыг худалдаж авсан байна. Энэхүү худалдааг хийснээр тэрбээр компанийн үндсэн хөрөнгийн 7,6 сая еврогийн эзэн болж тус констракшны хоёр дахь нөлөө бүхий хүн болжээ. Үндсэн багц нь буюу 53,9 хувь нь Мадридын эмэгтэй Эстер Копловицед ногддог аж.
Билл Гейтсийн худалдан авалтын мэдээ гарч эхэлмэгц хувьцааны үнэ асар хурдтай өсч нэмэгдсээр байгаа ажээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ