Г.Буяндоржийг хохирогч болсон гэх хуулийн байгууллагын тогтоол гараагүй гэнэ
Байнгын хэл ам, хэрэг төвөг орооцолдож байдаг Г.Буяндорж МАН засгийн эрх барьж байх үед хамгаалалтад байсан шигээ АН-ын Хууль зүйн сайдын нөмөрт орсон бололтой.
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин сэтгүүлчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр Г.Буяндоржийн хэргийн талаар ярихдаа “Хэргийг шалгах явцад Г.Буяндорж өөрөө бусдад залилуулсан байж болох нөхцөл байдал үүссэн” хэмээн хэт нэг талыг баримталсан мэдээлэл өгсөн юм.
Уг нь Г.Буяндорж цагдаад биш Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгагдаж байгаа. Мөн тэрбээр хохирогч болсон нь тогтоогдсон ямар ч хуулийн байгууллагын тогтоол, шийдвэр гараагүй гэдгийг албаны эх сурвалж хэллээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ