Х.Хулан: С.Туул тусгай зөвшөөрлийн улсын бүртгэлийн дугаарыг зассан

img

НЭМГ-ын дарга С.Туул эмнэлгийн тусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлдэж, танил талаа албан тушаалд томилсон тухай Наркологийн эмнэлгийн Ерөнхий эмч Х.Хулан өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Түүнээс болсон үйл явдлын талаар тодрууллаа.

6

-Таныг хэзээ, ямар шалтгаанаар ажлаас чинь халсан юм бэ?

-Намайг өнгөрсөн оны тавдугаар сарын 14-нд НЭМГ-ын дарга С.Туул үндэслэлгүйгээр ажлаас халсан. Ер нь намайг ажлаас халахыг эртнээс төлөвлөсөн байсан нь илт байгаа юм. Тухайлбал, Наркологийн эмнэлэгт би ерөнхий эмчээр ажиллаж байсан үе буюу 2011 оны 12 сарын 26-ны өдөр олгосон тусгай зөвшөөрлийг 2012 оны долдугаар сарын 10-ны өдөр томилогдсон Н.Дэмидмаагийн нэр дээр бичсэн төдийгүй Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний улсын бүртгэлийн дугаарыг зөрүүлж /9070001137 дугаарыг 9010001137 болгож зассан/ бичсэн байсан. Үүнийг би энэ оны 10 дугаар сарын нэгэнд ажилдаа эргэн томилогдохдоо мэдлээ. Энэ нь төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй.

66

-Та ажилдаа эргэж томилогдоод удаагүй байгаа. Гэвч ажлаасаа халагдахад хүрээд байна гэж ярилаа. Үүнийхээ талаар дэлгэрэнгүй тайлбарлаач?

-Тиймээ. Би ажлаасаа халагдсан өдрөөсөө эхлээд энэ оны 10 сарын нэгэн буюу саяхныг хүртэл ажилгүй байлаа. Энэ хугацаанд би зохиох шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу хянан хэлэлцээд ажилд эргүүлэн томилох тухай тогтоолыг удаа дараа гаргасан. Тухайлбал, нийслэлийн ЧД-ийн шүүхийн өнгөрсөн оны долдугаар сарын 19-ний өдрийн 1095 тоот шийдвэр, УДШ-ийн Хяналтын шатны иргэний хэргйин шүүх хуралдааны өнгөрсөн оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 701 тоот тогтоол, Монгол улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн гаргасан НЭМГ-ын дарга С.Туулын гомдлоор Х.Хулангийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад шүүхийн дээрх тогтоолыг буруутгах үндэслэлгүй гэсэн дүгнэлт зэрэг байна. Мөн намайг ямар ч зөрчил дутагдал гаргаагүй болохыг баталсан Баянгол дүүрэг, нийслэлийн прокурорын зургаан удаагийн тогтоол гарсан. Харин энэ оны өнгөрөгч сарын 27-ны өдөр НЭМГ-ын даргын Б/29 тоот тушаалаар намайг албан тушаалд эргүүлэн томилж, 10 дугаар сарын 01-нд ажил хүлээлцүүлсэн. Гэтэл НЭМГ-ын дарга С.Туул хоёр хоногийн дараа дээрх тушаалаа үгүйсгэж, намайг ажлаас халахаар элдэв янзын арга хэрэглэсэн. Дунд нь эмнэлэгт хэвтсэн болохоор энэ албан тушаалд би үндсэндээ дөрөвхөн өдөр л ажилласан. Гэтэл энэ хугацаанд ажиллагсдаас гурван удаа гомдол ирсэн гэх төдийгүй ажилд томилогдохоосоо өмнө эмч, ажилчидтай зүй бус харьцаж, ёс зүйн зөрчил гаргаж байсан гэж гүтгэсэн. Тэр ч байтугай, С.Туул дарга намайг ажлаа хүлээж авсны маргааш нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлийн өрөөнд дуудуулж, дарамт шахалт үзүүлэн, халагдах өргөдлөө өгөхийг шаардсан.

6

-Таныг ажлаасаа чөлөөлөгдөхөөсөө өмнө Тайланд улсаас хууль бусаар эм оруулж ирсэн. Мөн эмч мэргэжилгүй төрсөн дүүгээрээ сувилагчийн үүрэг гүйцэтгүүлж тариа хийлгэж байсан тухай мэдээлэл байдаг. Энэ үнэн юм уу?

-Энэ бүгдийг хууль хяналтын байгууллагууд нь шалгаад үнэн зөвийг тогтоосон. Миний хувьд ганц ширхэг эм ч импортолж байгаагүй. Харин Наркологийн эмнэлэгт миний төрсөн дүү асрагчаар ажилладаг байсан. Тэнд сувилагч дутагдалтай байдаг учраас би түүнийг сувилагчийн курст, харин бас нэг асрагчийг бариа заслын курст сургаж ажиллуулсан нь үнэн. Гэхдээ энд хууль зөрчсөн зүйл байхгүй учир би буруугүй гэдэг нь батлагдсан.

6

-НЭМГ-ын дарга С.Туул ямар шалтгааны улмаас таныг ажлаас чинь халах гээд байгаа юм бол. Таны оронд томилсон Н.Дэмидмаа түүнтэй ямар холбоотой юм бэ. Энэ байдал цааш үргэлжилвэл та яах вэ?

-Түүнийг би мэдэхгүй байна. С.Туул дарга л өөрөө мэдэж байгаа байх даа. Эцсийн арга хэмжээ буюу тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ хэлмээр байна.

6

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хрхорхх:
залхмаар юм албан тушаалын донтонгууд бүтэхгүй л хүн байна харваас
2013-10-26
Болдоо:
Төрийн удирдах албан хаагч байх нь зарим хүмүүсийн амьдралд яаж нөлөөлдгийг энэ эрх мэдэл албан тушаал эд баялагийн төлөөх дайн харуулж байна аа.
2013-10-25
zochin:
za bolio. suvilagchiin kurs gej bh u. Hudlaa hutshaa bolimoor yum .... Letsenzgui huner suvlagch hiilguulne gedeg chini mash tom aldaa es zuin zurchul balaa avgai
2013-10-25
Zochin:
Tuul usan tolgoi NEMG.g dampuuruulsan zailuulaach
2013-10-24
Zochin:
Tuul usan tolgoi NEMG.g dampuuruulsan zailuulaach
2013-10-24
Хужаа царайтай тэнэг авгай л байна ш дээ:
Хужаа царайтай тэнэг авгай л байна ш дээ
2013-10-24
иргэ:
эрүүл мэндийн салбар эмч нараа ийм ёсзүйгүй болтол нь ажиллуулдаг тогтолцооны буруу бүх дарга нараа сольж шинэ чадвартай үеэ гаргаж ирэх хэрэгтэй тэгж байж шинэчлэл ирнэ ийм удсан хуучирсан албан тушаалын хойноос гүйсэн хүмүүсийг солих хэрэгтэй
2013-10-24
зочин:
энэ хулан гэж хүн өөрөө их хэцүү л хүн дээ!
2013-10-24
зочин:
Энэ Туул гэгч ч бас балай хүүхэн юм биш үү
2013-10-24
зочин:
Энэ хулан гэж балай хүүхэн дээ
2013-10-24