“Сор”ХК-ийн хувьцаа 15 хувиар өсөв

img

Монголын Хөрөнгийн бирж дээр өнөөдөр нийтдээ 102 хэлцэл хийгдэж, 34 ХК-ийн 26932 ширхэг хувьцаа арилжжээ. Нийт үнийн дүн нь 26 сая 982 мянга 469 төгрөгт хүрсэн байна. ТОП-20 индекс 14112.26 нэгжид хүрч, өмнөх өдрөөсөө 25.81 нэгжээр буюу 0.18 хувиар буурчээ. Пүрэв гарагийн арилжаагаар 5 ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өсөлттэй байсан бол 5 компанийн ханш буурсан байна. Тухайлбал, “Сор” 15, “Монноос” 15, “Уран барилга” 15, “Монголын гэгээ” 15, “Ундрага Өмнөговь” 14.98 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарсан байна. Харин “Монгол нэхмэл” -14.86, “Женко тур бюро” -4.58, “Шарын гол” -3.90 хувиар буурчээ.

A.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ