Засаг дарга нар маргаашнаас цэргийн сургалтад хамрагдана
Дайчилгааны тухай хууль болон Монгол улсын ерөнхийлөгчийн захирамжаар улсын эдийн засаг, нийгмийг шаардлагатай үед дайны байдалд шилжүүлэх, цэргийн дайчилгааны бэлэн байдлыг хангах зорилгоор улс төрийн албан тушаалтнуудыг 1-4 жилийн хугацаанд 3-7 хоногоор цэрэг-стратегийн бэлтгэл сургалтад тогтмол хамруулдаг.
Тэгвэл маргааш буюу энэ сарын 25-нд Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд аймаг, дүүргүүдийн Засаг дарга нар цэрэг-стратегийн бэлтгэл сургалтанд хамрагдахаар болжээ.
Энэхүү Батлан хамгаалах яам зохион байгуулж байгаа бөгөөд сургалтын үеэр тэднийг БХЯ-ны үйл ажиллагаатай танилцуулж, бүх цэргийн хар сүлдэнд хүндэтгэл үзүүлэх аж.
Хоёр өдөр үргэлжлэх уг сургалтад аймаг, дүүргийн Засаг дарга нар буудлага, жолоодлого зэрэг цэргийн бэлтгэл сургуулилт, дадлага хийх юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ