Тунист 3 хоногийн гашуудал зарлав
Тунисын Сиди Боузиди мужийн найман цагдаа зэвсэгт дайчидтай буудалцах үеэр амь үрэгдсэнд Ерөнхийлөгчийн зүгээс орон даяар гурван өдрийн гашуудал зарлажээ. Цагдаагийн газарт болсон халдлагын хариуцлагыг Салафист Ансар аль Шариа бүлэглэл үйлдсэн гэдгээ хүлээсэн байна.
1
Ерөнхий сайд Али Лараед удаан хугацаанд үргэлжилж буй Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаал, зөрчил мөргөлдөөн, улс төрийн хямралыг дуусгахын тулд огцрох болсноо мэдэгдээд байгаа юм. Тэрбээр Засгийн газрын эсрэг ард иргэдийг өдөөн турхирч буй сөрөг хүчний хоёр бүлэгтэй тодорхой хэлэлцээрт хүрчихээд огцорно гэдгээ албан ёсоор өнөөдөр мэдэгдэв.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ