
Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр үүлшиж, Увс, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөлийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас секундэд 7-12 метр, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.
Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 6-8 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 хэм хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ