Меркелийн утсыг чагнаагүй гэж Обама мэдэгдлээ

img

АНУ-ын тусгайгийнхан болон хүчний байгууллагынхан зөвхөн улсынхаа иргэдийн утасны яриаг чагнаад зогсохгүй дэлхийн томоохон удирдагчдын гар утасны яриаг хүртэл хууль бусаар чагнадаг тухай мэдээлэл тараад байгаа. Канцлер Ангела Меркелийн утасны яриаг хүртэл АНУ-ын тусгайгийнхан чагнасан байж магадгүй гэж Германы тал үзэж байгаа аж.

Тиймээс Ангела Меркель АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай утсаар ярилцахдаа энэ талаар тодруулжээ. “Der Spiegel”-ийн мэдээллэснээр бол Ангела Меркелийн гар утасны яриаг чагнаагүй гэж Барак Обама хэлсэн байна. АНУ-ын тусгай албаныхан хууль бусаар чагнах ажилдаа гаршсан байж болох тухай мэдээлэл сүүлийн хэдэн сард хангалттай тарсаны нэг нь Эдвард Сноудений мэдэгдэл билээ. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагт ажиллаж байсан Эдвард Сноуден энгийн иргэдийн яриаг чагнахаас гадна Бразил болон Мексикийн төрийн тэргүүний яриа, зурвасыг тусгайгийнхан тагнадаг байсныг дурьджээ. Бразилын Ерөнхийлөгч Дилма Русефийн яриаг чагнадаг тухай мэдээлэл тарсаны дараагаар АНУ-д хийх айлчлалаа хүртэл цуцалсан аж.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Mongol:
Germany tusgai alba muu bna.kanzleriinhaa utasiig chagnuulj baidag.
2013-10-25
tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com
2013-10-25
G.Bayaraa:

энэ харцыг ээ:
Меркелийн харц бол "энэ зэвүүн новш юу гэнээ" гэсэн байдалтай байна ш дээ. хэ хэ АНУ 21 -р зуунд явахгүй ээ, гадаад ертөнцөд нөлөө тогтоох гэж оролдохоосоо илүү хэвийн бус болчихсон дотоод нийгэмтэйгээ сайн зууралдвал дээр байх даа. цаг өөр болсон.
2013-10-25