Дахиад л буу
АНУ-ын Вашингтон мужийн Ванкувер дахь Фронтьер дунд сургуулийн сурагч 11 настай хүү өчигдөр хичээлдээ ирэхдээ 400 орчим сум, олон тооны хутга, гар бууг сургууль дээрээ авчирсанаар тус сургуулийг хоёр цагийн турш хаасан байна. “ВВС” агентлагын мэдээлж буйгаар сум, зэвсэг зөөсөн хүүг хүн амины хэрэгт буруутган барьж саатуулаад байгаа юм.
Хэрэг явдлын улмаас хүний биед гэмтэл учирсан тохиолдол байхгүй ч зэвсэглэсэн хүүгийн бай нь хэн байсныг тогтоож чадаагүй аж. Хэдийгээр зэвсэглэсэн хүү ноцтой хэрэг тарьж чадаагүй ч энэ долоо хоногт Невада мужид сургуулийн багшийн аминд хүрч, хоёр сурагчийг шархдуулсан хүү амиа егүүтгэсэн бол, Бостонд 14 настай охин багшийнхаа аминд халдсан хэрэг явдлууд гарсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ