Чуулганы нэгдсэн хуралдаан болж байна

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан явагдаж байна. Гишүүд хэлэлцэх асуудлаа цаг алдалгүй, шуурхай явуулж байна.  2014 онд Хүний хөгжлийн сангийн мөнгийг бүрдүүлэхдээ хүүхдийн мөнгөний эх үүсвэрийг хаанаас босгох гишүүд  талаар мэтгэлцэв. Цаашдаа хүүхдийн мөнгө олгоход эх үүсвэрийг нь бондоор  гаргах бус өөр эх үүсвэрээс санхүүжүүлэх шаардлагатай гэдэгт олонхи санал нэгдэж байлаа. Ингээд Засгийн газарт үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай  УИХ-ын тогтоолын төслийг дэмжсэн юм.  Дараагаар нь  2013 оны төсвийн тодотголын тухай хуулийн төслийн талаар байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулсан. Санал дүгнэлттэй холбоотойгоор асуулт хариулт байгаагүй учир гурав дахь хэлэлцүүлэг ийнхүү дууслаа.

Манай улсад Канадын амбан захирагч  төрийн айлчлал хийж байгаа билээ.  Тэрбээр тун удахгүй чуулганы хүндэтгэлийн хуралдаанд уригдан, үг хэлэх юм. Гишүүд хүндэтгэлийн хуралдаандаа ирэхдээ гоёсон харагдана.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ