Одоогийн байдлаар ГССҮТ-ийн долоон эмч ажлаасаа халагджээ
ГССҮТ-ийн эмч нар шинээр томилогдсон удирдлагаа эсэргүүцэж, одоогийн байдлаар 184 эмч өөрийн хүсэлтээр ажлаас халагдах өргөдлөө өгсөн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 39.1 дэх заалтын дагуу халагдах өргөдлөө өгснөөс хойш ажлын байраа орхих хугацаа нь энэ сарын 30-ны өдрөөр дуусгавар болох юм байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр МҮЭХ болон Эрүүл мэндийн ажилтнуудын ҮЭ-ийн холбоо байр сууриа илэрхийллээ.
6
Тэд тус эмнэлэгт үүсээд буй асуудлаар талууд харилцан ойлголцол, зөвшилцлөөр хандах бодлогыг баримталж байгаа бөгөөд эмч нар болон удирдлагуудын хооронд өрнөж буй энэхүү зөрчилт асуудлын ард өвчтнүүд хохирч байна гэдгийг онцолсон юм.
5
Одоогийн байдлаар долоон эмч ажлаасаа халагдсан ба тэдний дунд нарийн мэргэжлийн туршлагатай эмч нар байгаа гэнэ. Тэдний ажлыг гүйцэтгэх хүн байхгүйгээс мэс засалд орох шаардлагатай өвчтнүүдийн хагалгаа хойшилж байгаа юм байна. Тэдгээр эмчийг энэхүү эсэргүүцлийн үйл ажиллагааг зохион байгуулсан гэсэн шалтгаанаар халсан байх үндэслэлтэй гэж үйлдвэрчний эвлэлийнхэн таамаглаж байгаа аж. Мөн халагдсан гурван эмчийн оронд өөр эмнэлгээс эмч авчирч ажиллуулсан ч “маш хэцүү, хүнд ажил болохоор хийж чадахгүй нь” гэх шалтгаанаар өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдсөн гэдгийг холбогдох эх сурвалж хэлж байв.
5
Өнөөдрийн байдлаар халагдах өргөдлөө өгсөн эмч нарын халагдсан долоогоос бусад нь ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа аж. Гэхдээ энэ сарын 30-ныг хүртэл ямар нэгэн бодитой шийдэлд хүрч чадахгүй бол эдгээр эмч хуулийн дагуу ажлаасаа чөлөөлөгдөнө. Энэ асуудлыг шийдвэрлэхээр Эрүүл мэндийн яамнаас ямар ч арга хэмжээ авахгүй байгаа юм байна. Энэ талаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Ч.Нарантуяа “Сонгон шалгаруулалт ороод тэнцээгүй хүнийг ГССҮТ-ийн удирдлагаар томиллоо гээд тус эмнэлгийн ажилчид суулт зарлаж байна гээд Б.Мягмар дарга бид хоёрыг дуудуулахад бид очиж суултыг зогсоосон. Тэгээд Эрүүл мэндийн сайдтай гурван тал буюу манай ҮЭ-ийн холбоо, ГССҮТ-ийн эмч нарын төлөөлөл уулзаж, сонгон шалгаруулалтыг дахин явуулж, тэр болтол сайн ажиллаж байгаа яамныхаа нэг газрын даргыг түр томилооч гэдэг санал тавьсан. Гэтэл Н.Удвал сайд өөрийн томилсон хүнийхээ тушаалыг буцаахгүй гэсэн байр суурьтай байсан. Түүнээс хойш ГССҮТ-ийн эмч нарын төлөөлөл Яаманд гурван удаа албан бичиг явуулсан боловч нэг ч удаа хариу ирээгүй. Мөн суулт зарласны дараахан очиж, ажлын явцтай нь танилцсанаас хойш яамнаас хүн очоогүй байгаа. Энэ асуудлын уршгаар иргэд хохирч байна гэдгийг ЭМЯ-ыхан мэдэхгүй байна” гэлээ.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ