Үхрийн ястай мах 7000-10000 төгрөг байна
Улаанбаатар хотын хүнсний захуудад худалдаж буй махны үнэ, төрлөөр нь Үндэсний статистикийн хорооноос долоо хоног бүр судалгаа хийдэг. Энэ долоо хоногийн хувьд үхрийн ястай мах 7000-10.000 төгрөгийн хооронд байгаа бол цул нь 8500-11500 төгрөгний хооронд хэлбэлзэж байна. Харин хонины ястай мах 6000-9500 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол цул мах нь 7000 төгрөгөөс эхэлж байна. Хархорин, Хүчит шонхор, Баянзүрх, Меркури, Бөмбөгөр, Барс худалдааны төвүүдээс авсан үнийн мэдээг доор зургаар харуулсан байна.
Ц.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ