Монголын цөмийн зэвсгээс ангид байх бодлогыг онцлов
НҮБ-ын Төв байранд аравдугаар сарын 23-нд Дэлхийн ирээдүйн төлөө зөвлөл (ДИТЗ)2013 оныхоо “Ирээдүйг тодорхойлсон бодлого”-ын шагналыг хүртсэн улс орны болон олон улсын хамтын ажиллагааны бодлогыг зарлалаа. Энэ жил ДИТЗ нь аюулгүй байдал болон зэвсэг хураах чиглэлийн тэргүүний буюу үлгэр жишээ болох бодлогыг шалгаруулсан юм. Шагналт байранд долоон улсын бодлого болон олон улсын хамтын ажиллагааны хоёр бодлого шалгарчээ.
Алтан медалийг Латин Америк болон Карибийн тэнгист цөмийн зэвсэггүй бүс байгуулах тухай 1967 оны гэрээ, мөнгөн медалийг Галт зэвсгийг сайн дураар хураалгах Аргентины 2006 оны үндэсний хөтөлбөр болон Шинэ Зеландын Цөмийн зэвсгээс ангид байх, зэвсэглэлд хяналт тавих, зэвсэг хураах тухай 1987 оны хууль тус тус хүртэв. Мөн тэдгээрээс гадна Цөмийн зэвсгээс ангид байх тухай 2000 оны Монгол улсын хууль, Зэвсэгт хүчинг татан буулгах тухай Коста Рика улсын 1949 оны Үндсэн хуулийн 12 дугаар зүйл анги болон Гэмт хэрэгтэй тэмцэж, харилцан туслалцаа үзүүлэх тухай Өмнөд Африк болон Мозамбикийн хооронд байгуулсан 1995 оны хэлэлцээрийг “хүндэтгэлтэйгээр тэмдэглэсэн” байна..
ДИТЗ манай бодлогын талаар дурдахдаа, МонголУлсын аюулгүй байдлыг хангахад чухал хүчин зүйл болох МонголУлсын нутаг дэвсгэрийг цөмийн зэвсгээс ангид байлгах тухай хуулийн шинэлэг зүйлийг олон улсын хэмжээнд оруулж ирснийг онцлон тэмдэглэж, энэ үйлсэд элчин сайд Ж.Энхсайхан чухал үүрэг гүйцэтгэснийг дурдсан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ