Энэ Гага мөн үү
Лэди Гага өчигдөр Германы Берлин хотод байрлаж буй зочид буудлаасаа толгойдоо асар том буруу харсан “пирамид” хэлбэртэй үсэрхэг баг зүүсээр гарч иржээ. Тэрбээр газар шүргэсэн урт хүрэмнийхээ хормойд тээгэлдэж унахгүйн тулд хамгаалагчаараа түшүүлэн явсан байна.
Дуучин Лэди Гагагийн сонирхолд нийцсэн энэхүү асар том үсэрхэг баг нь Чарли Ле Минду гэх эрхмийн 2013 оны намрын тансаг үс засалтад зориулан урласан томоохон бүтээл гэнэ. Түүнчлэн Лэди Гага алдарт загвар зохион бүтээгч Жон Гальяногийн урласан газар шүргэсэн урт, авангард загварын хүрмийг өмссөн байна. Хүрэмний ханцуйг л гэхэд зургаан үнэгний арьсаар урлажээ. Дуучныг харахаар ирсэн фэнүүд нь “Энэ Гага мөн үү” хэмээн дуу алдацгаасан гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ