МАН-ын Их хуралд 1134 төлөөлөгч сонгогджээ
МАН-ын 27-р Их хурал энэ сарын 27-ны өдөр эхлэн гурав хоног үргэлжлэнэ. Их хуралд 1134 төлөөлөгч сонгогдсон бөгөөд 343 нь Улаанбаатараас 791 нь орон нутгаас ирж оролцох товтой байгаа гэнэ. Харин зохион байгуулалтын зарим зөрчлөөс үүдэн 13 төлөөлөгчийн мандат буцаагдаж нийт тооноос хасагдаж байна.
Их хурлаар намын мөрийн хөтөлбөр дүрэмд орох зарим өөрчлөлт, Монгол улсын 2021 он хүртэлх хөгжлийн хөтөлбөр, 2016 он хүртэлх намын бодлого үйл ажиллагааны чиглэлийг хэлэлцэх юм байна. Харин маргааш намын ээлжит 9-р бага хурал хуралдаж Их хурлаар хэлэлцэх асуудлаа сонсож, зөвлөгөө санамж гаргах юм.
Их хуралдаан сэтгүүлчдэд намын дотоод асуудлыг хэлэлцэх үед хаалттай байхаар зохион байгуулагдаж байна. Гэсэн ч энэ удаагийн хурал маш ардчилсан зарчмаар болж өрнөх гэнэ. Намын даргад өрсөлдөгчид хэвлэл мэдээллээр өөрсдийгөө зарлаж эхэлж байгаа нь ардчилалын тод илрэл гэж онцолж байна.
Ц.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ