Өнөөдөр Кейти Перригийн төрсөн өдөр

Кейти Перри твиттер хуудсаараа дамжуулан “Төрсөн өдөр минь өнөөдөр тохиож байна. Ээ бурхан минь нэг л өглөө босоод ирсэн чинь 29 настай бүсгүй болчихлоо. Би эмэгтэй хүний хамгийн төгс насан дээрээ ирсэндээ тун баяртай байна” гэжээ. Дуучны менежер “Энэ жил Кейтигийн амжилтаар дүүрэн төрсөн өдөр байлаа. Түүний шинэхэн цомог хоёрхон хоногийн дотор 100 мянган хувь борлогдож, сүүлд гаргасан “Roar” дуу нь хит чатуудаар найман долоо хоногийн турш тэргүүлж байна. Тэр дуучин болсноосоо хойш хэзээ ч ийм их амжилттайгаар төрсөн өдрөө угтаж байгаагүй” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ