Импортын битум манай улсын уур амьсгалд тохирох нь тогдоогдоогүй

img

Авто замын хяналтын чиглэлээр эрсдэлийн үнэлгээ, хяналтын хуудсын дагуу Говь-Алтай, Өвөрхангай, Завхан зэрэг 10 аймаг болон нийслэлд улсын төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгө, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа авто зам, замын байгууламж, онгоц хөөрч буух зурвасын барилга угсралтын ажилд МХЕГ-аас шалгалт хийжээ.

6

Энэхүү шалгалтад хамрагдсан 52 объектийн 12 их эрсдэлтэй, бусад нь дунд  эрсдэлтэй гэж шалгагдсан байна. Орон нутагт 88, нийслэд 109 зөрчил ирүүлжээ. Тухайлбал, “Гео зураглал” ХХК-ийн боловсруулсан Тээлийн голын гүүрийн уулзварын 300 м замын дагуу огтлолын налуу нь 6,9374% байсан нь холбогдох дүрмийн заалтууд зөрчиж, аваарь осол гарах нөхцлийг бүрдүүлсэн. “МонАЗ“ХХК-ийн боловсруулсан Арвайхээр-Нарийнтээл чиглэлийн 50 км авто замын зарим хэсэгт хиймэл байгууламжуудыг төлөвлөөгүйн улмаас үерийн усанд далангийн хөвөө эвдэрсэн. Мөн Яармаг-Нисэхийн чиглэлийн 13.7 км-ийн авто замын зураг төсөл толин тусгалаар эргэсэн, Улаанбаатар хотын Ерөнхий архитектороос ажлын даалгавар батлахдаа хүчингүй болсон норм дүрэм ашигласан зэрэг зөрчлүүд илэрчээ.

6

Энэ нь авто зам, гүүрийн зураг төслийн боловсруулалт нь төлөвлөлтийн норм дүрэм, стандартыг зөрчин гүйцэтгэгддэг, хуучин замын техник-ашиглалтын түвшингийн судалгааг нарийвчлан тогтоолгүйгээр төлөвлөлт хийдэг, инженер геологийн судалгаа нь бодит байдлаас зөрдөг, зураг төслийг өөрчлөхдөө зөвхөн aвто замын салбарын Шинжлэх ухаан техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэлээр шийдвэрлэж, зураг төслийг экспертизээр баталгаажуулахгүйгээр барилгын ажил гүйцэтгэдэгтэй холбоотой аж. Мөн захиалагч нь авто замын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчид зураг төслийг боловсруулах гэрээг байгуулах эрхийг олгосон, шаардлага хангахгүй зураг төслийг хүлээн авч төлөвлөгдөөгүй зардал нэмэгдэх, хугацаа алдах зэрэг нь тухайн ажлын чанарт сөргөөр нөлөөлж, улсын төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулахад хүргэж байна.

6

Үүнээс гадна авто замын барилга угсралтын ажилд ашиглагддаг импортоор оруулж ирдэг түүхий эд болох битум нь Манай улсын цаг уур, газар зүй, уур амьсгалын ямар бүсчилэлд тохирч байгаа нь судалгаагаар тогтоогдоогүй. Зарим заводын агуулахаас авсан дээж өтгөн битумын шаардлага хангаагүй нь туршилт шинжилгээгээр тогтоогдсон байна. Мөн голын хайргыг бутлан ашиглаж байгаа, лабораторийн сорилт туршилтын дүнгээс үзэхэд 5-10 мм–н фракцын чулууны ихэнх хэсэг нь бүрэн бутлагдаагүй, 0-5 мм-ийн фракцын чулуунд агуулагдах тоосны хэмжээ их гарсан байгаа нь авто зам чанаргүй болох нэг үндэслэл болдог.

6

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com
2013-10-25