Н.Алагаа хэвлэлээр дамжуулан гишүүнээс уучлалт гуйжээ
Монголын Уул уурхайн ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алагаа хэвлэлд “УИХ-ын гишүүн С.Ганбаатар Фэнг-Шүйгээр бол надаас илүү. Харин уул уурхайн мэдлэгээр надаас дутуу” хэмээн ярилцлага өгсөн билээ. Харин С.Ганбаатар гишүүн "Оюутолгойгоос хөрөнгөждөг уул уурхайн ассоциац нь тэдний захиалгаар намайг үндэслэлгүй гүтгэж байгаа учир ор үндэсгүй, хүн гүтгэн доромжлох нь хуулийн хүрээнд хариуцлага хүлээх ёстой” хэмээн мэдэгдээд Хан-Уул дүүргийн шүүхэд өгөөд байсан юм. Тэгвэл шүүхээс С.Ганбаатар гишүүний талд буюу Н.Алагааг буруутай гэсэн шийдвэр гаргасан байна.
Монголын Уул уурхайн ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алагаа өнөөдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би С.Ганбаатар гишүүнд хандаад “Уул уурхайн мэдлэг чинь надаас илүү гэдгийг шүүх нотолсон байна шүү”. Тийм учраас уучлалт хүсье” хэмээн хэлсэн байна.
Ц.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ