Д.Содномыг Чингисийн одонгоор шагнана
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Бахархлын өдөр 11 дүгээр сарын дөрвөнд тохионо. Энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас энэ өдрийг тохиолдуулан чансаа бүхий 128 бөхийн барилдаан зохион байгуулах юм байна. Мөн Чингисийн одонг энэ өдөр олгодог болгохоор журамд өөрчлөлт оруулжээ. Энэ жил Чингисийн одонгоор Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содномыг шагнах юм байна.
Энэ жил 80 насыг зооглож байгаа Д.Содном гуайд Чингисийн одон гардуулах ёслолын ажиллагааг орон даяар шууд дамжуулах гэнэ. Түүний улс эх орондоо хийсэн гавьяаг нь төр, засгаас ийнхүү өндрөөр үнэлж байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан мэдээлэлдээ онцоллоо. Чингисийн одонгоор шагнаж урамшуулах арга хэмжээний журамд өөрчлөлт оруулсан байна. Чингисийн одонг тэргүүн зэргийн болгож, энэ одонгоор шагнуулсан хүмүүсийг алдаршуулах, урамшуулах арга хэмжээг авах ажээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ