ШУА-ийн тэргүүлэгчид сонгогджээ
Монгол Улсын ШУА-ийн Их чуулган энэ сарын 21-ний өдөр болж ШУА-ийн Тэргүүлэгчид болон дэд ерөнхийлөгчид, эрдэмтэн нарийн бичгийн дарга нарыг сонгожээ. Ээлжит их чуулганд ШУА-ийн гишүүд, төрөлжсөн академийн болон Бага чуулганы гишүүд, эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэн төвийн захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга нар оролцлсон байна.ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр академич Д.Рэгдэл, дэд ерөнхийлөгчөөр академич Т.Дорж, эрдэмтэн нарийн бичгийн даргаар академич Т.Галбаатар нар сонгогдож, салбар хариуцсан дэд ерөнхийлөгчөөр академич Б.Жадамба, ШУА-ийн төрөлжсөн академи Монголын анаагаах ухааны академи (МАУА)-ийн ерөнхийлөгч, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи (ХААШУА)-йн ерөнхийлөгч нар дүрмийн дагуу ШУА-ийн дэд ерөнхийлөгчөөр сонгогджээ.
Мөн ШУА-ийн Тэргүүлэгч гишүүнээр УИХ-ын дэд дарга М.Энхболд, Р.Гончигдорж, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Үндсэн хуулийн Цэцийн дарга, академич Ж.Амарсанаа, БШУЯ-ны Дээд боловсролын газрын дарга П.Эрхэмбулган, МУИС-ийн ректор А.Галтбаяр, МУБИС-ийн ректор Б.Жадамба, академич Д.Очирбат, Б.Бямбаа, Д.Хайсамбуу, Монос группийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар нар 100 хувийн саналаар сонгогдон ажиллахаар болжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ