Г.Баярсайхан: МАН-ын удирдлагад С.Баяр, С.Батболдын бүлэглэл хүнээ шахаж байгаад дургүйцэж байна

img

Засгийн газар эхний жилд ажлын гараагаа сайн эхэллээ

6

Монгол ардын “Шударга ёс” бүлгэмийн тэргүүн Галигаагийн Баярсайхантай ярилцлаа.

6

-Танай бүлгэм аль 2000 оноос л эрх баригч байсан МАН-ын шинэчлэлийн асуудлаар байр сууриа олон удаа илэрхийлж байсан санагдана?

7 -Бидний хэлж ярьж явсан зүйлийг МАН-ынхан одоо л шийдэх гэж Их хурлаа хуралдуулж байна гэвэл хэтрүүлсэн болохгүй. Удаа дараагийн сонгуульд намаа амжилтгүй удирдсан хүмүүст хариуцлага тооцох гэж байгаа МАН-ын Их хуралд амжилт хүсч байна.

 

6 -МАН-ын Их хурал өнөө, маргаашгүй болох гэж байна. Намын даргаар хэн сонгогдох бол гэдэгт олон нийт анхаарлаа хандуулж байгаа. Таны байр суурь ямар байна вэ?

7 -МАН-ын даргын албан тушаалд гишүүдийн нэлээн дэмжлэг хүлээж байгаа хүн бол Миеэгомбын Энхболд юм билээ. М.Энхболд 2005-2007 онд МАН-ын дарга байхад намын дотоод ардчилал овоо сэргэсэн. Харамсалтай нь С.Баярын бүлэглэл түүнийг овжин зальхай аргаар унагасан. Намын даргаас дутуугүй ач холбогдол өгөх албан тушаал бол Ерөнхий нарийн бичгийн дарга. МАН-ыг сонгуульд ялагдуулсан С.Баяр, С.Батболдын бүлэглэл Ерөнхий нарийн бичгийн даргын албанд өөрсдийн төлөөний хүн Д.Цогтбаатарыг баруун, зүүнгүй лоббидож байгаа. Энэ л миний дургүйг хүргэж байна. Ер нь М.Энхболд энэ бүлэглэлийн атганд орох аюул байгаа. С.Баяр, С.Батболд нар МАН-д тогтоосон ноёрхолоо энэ маягаар хадгалж үлдэх гээд байгаа бол МАН шинэчлэгдэхгүй ээ. Түүнээс биш надад МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргад хэн нэгнийг дэмжээд байх сонирхол алга.

d

6

-Их хурлаас МАН-ын энгийн гишүүд юу хүлээж байгаа вэ?

7 -Энгийн гишүүд, нийгэм даяараа МАН-ын Их хуралд ач холбогдол өгч байна. Монголын нөлөө бүхий улс төрийн намын хувьд нэр цэвэр, элдэв бүлэглэлд хамаардаггүй хүн байвал зүгээр гэж бодож байгаа. Тийм хүн бол МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшээд явж л байна. Түүнээс биш янз бүрийн бүлэглэлийн өмнөөс зүтгэж байгаа хүн зөвхөн тэдэндээ л үйлчилдэг. Үүнийг намын их хурлын гишүүд шийдэх биз.

 

6

-Их хурлын төлөөлөгчдийг сонгоход хүртэл нэлээн бужигнаан боллоо. Өөрийн бүлэглэлийн хүнийг дэмжих төлөөлөгчийг Их хуралд сонгож байна гэх шүүмжлэл олон гарч байна?

7 -Энэ бол МАН ерөөсөө шинэчлэглээгүй байгааг харуулж байгаа юм. Нам дотроо хэсэг бүлэг хүмүүс дээрээсээ жүжиг найруулж тавьдаг явдлыг арав гаруй жил бид эсэргүүцэж байна. Энэ алдаагаа засаагүй нь Их хурлын төлөөлөгчдийг сонгоход харагдаж байна. Гэхдээ одоо бүх юмыг хүчээр зохицуулна гэж байхгүй болсон үе. Жишээ нь намын дарга, удирдлагаас тулгасан байлаа ч хүмүүс түүнд нь саналаа өгөхгүй байх гэж найдаж байна. Тэгэхээр намын их хурлын төлөөлөгчид жинхэнэ намаа шинэчилье гэж бодож байгаа бол зөв хүнээ гаргаж ирэх хэрэгтэй.

 

6 -Та М.Энхболд гэдэг хүнийг онцоллоо. Энэ хүн намын дарга болвол юуг хүлээж байгаа вэ?

7 -Би энэ намын дотор байдаг болохоор мэдээлэл сайтай байдаг. М.Энхболд хүчтэй дэмжлэг авах боломжтой юм билээ. 2005 онд түүнийг МАН-ын дарга байхад намд дотоод ардчилал сэргэсэн. Гэтэл С.Баярын бүлэглэл гарч ирээд тэр шинэчлэлийг үгүй болгосон шүү дээ. Намын удирдлагад яригдаж байгаа хүмүүсийг тэр болгоныг шүүмжлээд муулаад байх цаг одоо биш. Тэр бол намын Их хурлын төлөөлөгчидөд хадгалагдаж байгаа эрх. Хэрвээ үнэхээр миний бодож байгаа шиг М.Энхболд дэмжлэг хүлээвэл намын дотоод бүтэцдээ ардчиллын журмаар хандвал зөв болно. Мөн бодлого нийлэхгүй хүн Ерөнхий нарийн бичигийн даргад дэвшүүлвэл бас ойлголцоход хэцүү.

 

-Танай бүлгэм Засгийн газрын нэг жил гаруй хугацааны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгсөн байсан, энэ талаар?

7 -Засгийн газрын мөрийн хөтөлбөр дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих ёстой. Гэхдээ ямар ч Засгийн газрын үйл ажиллагааг сонгуулийн дараах эхний жилийн үйл ажиллагаагаар нь үнэлж дүгнэж болно. Товчхондоо энэ Засгийн газрын үйл ажиллагааны эхний жил буюу 2012-2013 оны ажлын гараа сайн байгаа. Олон зүйлийг харьцуулж үзсэний дараа бид ийм дүгнэлтэд хүрсэн.

 

6 -Ингэж дүгнэхдээ ямар үндэслэлд тулгуурлав?

7 -Засгийн газраас төлөвлөж хэрэгжүүлсэн бодитой ажил хэрэгт тулгуурлалаа. Ард иргэдэд шууд мэдрэгдэж, үр дүнгээ өгсөн цөөнгүй ажил хэрэг байна. Сайн мэдэхгүй байгаа хүмүүс Zasag.mn сайтаас харчих хэрэгтэй. Сайн юмыг нь сайн гэж хэлж байх хэрэгтэй, тэгэхгүй бол сайн ажлын эхлэл саарах аюултай. Шинэчлэлийн Засгийн газраас өнгөрсөн хугацаанд дэд бүтцийн чиглэлээр бүтээн байгуулалтын олон ажил эхэлж зарим нь дууссан, зарим нь гүйцэтгэлийн шатандаа явж байна. Үүнийг үл ойшоох төдийгүй, бүр харлуулах сонирхолтой улс төрийн хүчин ч байгаа.Тэдний дураар бүтээн байгуулалтын үйл хэргийг зогсоож болохгүй биз дээ. Дэлхийн олон оронд улс төрийн намууд хоорондоо өрсөлдөж л байдаг, нэгнийхээ сайн үйлийг магтаад байдаггүй нь ч ойлгомжтой. Харин хөндлөнгийн, иргэний байгууллага болох “Шударга ёс” бүлгэмд ийм улс төрийн зорилго байхгүй учир сайн муугаар нь шууд хэлнэ.

 

6 -Ямар ажил хэрэг нь амжилттай болж байгаа гэж үзсэн бэ?

7 -Олон ажил байгаа, сануулах зорилгоор заримаас нь дурдая. Төрийн ордоныг нээлттэй болгосон, 11-11 төв, улсын зардлаар гадаадад суралцагчийн шалгалтыг нээлттэй болгосон, аж ахуйн нэгжүүд цахим хэлбэрээр тайлангаа өгч эхэлсэн, тэтгэврийн нөхөн даатгалд олон иргэнийг хамруулсан, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмсэн, 2013 онд 50-иад мянган ажлын байр нэмсэн, олон төрлийн тэтгэмж нэмсэн, дотоод ажлын өдрийг цуцалсан, ТҮЦ машин, монгол шатахуун, “Сумын төвийн шинэчлэл” төсөл, ХАА-н бирж, нийслэл дэх ногоочдын 26 ширхэг түрээсгүй цэг гэх мэтээр тоочоод байвал олон ажил амжуулжээ. Буянт-Ухаа, Баянголын амны инженерийн шугам сүлжээ, хот хөдөөгийн замын ажил, цахилгаан станцууд барих хөрөнгийн асуудлыг шийдсэн, Хөшигийн хөндийн нисэх буудал гэхчилэн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.

 

5 -Сөрөг хүчний зүгээс эдгээр ажлыг төдийлөн үнэлэхгүй байгаа. Инфляци болон цалин хөлс нэмэх асуудлыг гол хөзрөө болгож байх шиг?

7 -Гадаад зах зээл дээрх манай ашигт малтмал, ялангуяа нүүрсний үнийн уналтаас шалтгаалан гарч ирсэн төсөв дэх цоорхойг Шинэчлэлийн Засгийн газартай холбон шууд буруутгах аргагүй. Өнгөрсөн жилүүдэд дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнийн өсөлтийн дүнд гарч байсан эдийн засгийн таатай нөхцөлд буруу ажиллаж ирсэний гор одоо гарч ирж байгааг ч хэлэх ёстой. Цалин хөлсний нэмэгдэлд 2014 онд 200 тэрбум төгрөг төсөвлөн оруулж ирлээ. Дуулиан шуугиан болгож цалин нэмбэл ямар ч үр дүнгүй гэдгийг мэдэхгүй хүн байхгүй байх аа.

 

6 -Засгийн газрын үйл ажиллагаанаас шүүмжлэлтэй зүйл юу байна?

7 -Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг сайнаар үнэлж байгаа нь өөгүй сайн ажиллаж байгаа гэсэн үг биш, улам эрч хүчтэй сайн ажиллах урмын үг гэж ойлгох хэрэгтэй. Зарим яам, агентлагийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаа, нөгөө талаар одоохондоо дүгнэж хэлэхэд арай эрт байгаа тал ч бий. Яамдын бодлого, үйл ажиллагааны талаар судалгаа хийж байж ярих шаардлагатай болов уу. Дунд, доод шатны төрийн албан хаагчдын дунд ажлын хариуцлага сул, мэдлэг чадвар нь өнөөгийн шаардлагад нийцэхгүй хүмүүс цөөнгүй байгааг анхаарах хэрэгтэй.

 

6 -Танд нэмж хэлэх зүйл байна уу?

7 -Н.Алтанхуягийн Засгийн газар нь хүчтэй сөрөг хүчний ширүүн шүүмжлэл дунд ажиллаж байгаагаараа өмнөх хамтарсан гэх тодотголтой Засгийн газруудаас зарчимын ялгаатай. Хяналт, шүүмжлэл, шаардлагын дунд ажиллаж байгаа. Шинэчлэлийн өнгө аясаа хадгалж, бүтээн байгуулалтын ажил хэргээ сулруулалгүй ажиллаасай гэж бодсондоо эхний жилийнх нь үйл ажиллагааг сайнаар үнэлж байна.

 

6 -Ерөнхий сайдын Хятад улсад хийх айлчлалын үр дүнг олон нийт анхааралтай ажиглаж байгаа нь тодорхой?

7 -Мэдээж. ОХУ, Энэтхэгийн ерөнхий сайд нарын БНХАУ-д хийж буй айлчлалтай манай Ерөнхий сайдын БНХАУ-д хийж буй айлчлал давхцаж байгаа нь санамсаргүй хэрэг биш байх. Бүс нутгийн удирдагчид үсрэнгүй хөгжиж буй БНХАУ-тай сайн харилцаатай байхыг эрмэлзэж байна, манай улсын хувьд ч адилхан. Ерөнхий сайд сайн мэдээтэй ирэх биз ээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

banga emee:
ene nam sehie gevel J.Ebkhbayar yumuu Byartsogt 2-iin negiig namiin dargaar tavih heregtei muhue gevel Enkhbolduudoosoo tavih tavih heregtei dee
2013-10-27
banga emee:
ene nam sehie gevel J.Ebkhbayar yumuu Byartsogt 2-iin negiig namiin dargaar tavih heregtei muhue gevel Enkhbolduudoosoo tavih tavih heregtei dee
2013-10-27
banga emee:
ene nam sehie gevel J.Ebkhbayar yumuu Byartsogt 2-iin negiig namiin dargaar tavih heregtei muhue gevel Enkhbolduudoosoo tavih tavih heregtei dee
2013-10-27
алтанхуяг:
Энхболдын бөгсийг сайн долоожээ. Бухан нүдэт МАН-ын дарга болбол нэг дүүргийн намын дарга баталгаатай.
2013-10-26
irgen:
MAN ii darga hen ch bolson engersen het ih muu zuil hiisen sh dee
2013-10-26
G.Bayarsaihan:
Unen um bichjee. MAN-d iim l hun heregtei.G.Bayarsaihand bayar hurgej MAN-in ih huraldaa amjilttai orolzohig husen erooe. MAN mandtugai. Bayarsaihan ta shuu
2013-10-26
энхээ:
м энхболд гээч бол уб хотыг хамгийн заваан дэлхийд нэг номерт бичигдтэл нь нөгөө цагаан магаан дагиныг чинь будаа болгосон одоо мартцымуу хаашаа юм бэ хүнд гаруудаа албан тушаал авахын тулд бөгс долоосон ярилцлага гэж энэ ярилцлагыг үзэж болно энхболд лийвийн захирагч байсан бол лийвчүүд түүнийг кадафи шиг л болгох байсан
2013-10-26
tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com
2013-10-26
tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com
2013-10-26
tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com
2013-10-26
балт:
энэ ч М.Э-ийн хүн байна. Ердөө энэ намд хуучин бүгдийг халахгүйгээр шинэчлэгдэхгүй. Энэ янзаараа дараагийн сонгуульд бүр мөхнө. Би АН-ийг дэмждэг. Гэхдээ АН-ийг ч бас хянах сайн сөрөг хүчин хэрэгтэй. Тиймээс би ч МАН-ийн ИХ-ийг хүлээж байна. Сайн, шударга, эх орноо гэсэн залуучууд түлхүү гараасай. Хуучний егзөрүүд одоо болоо ш дээ. Өөрсдөө баяжхаас өөр юу ч бүтээсэнгүй. Үгүй бол гайгүй залуучууд нь гараад өөр нам болох хэрэгтэй. Ер нь нэгэнт живж эхэлсэн хөлөг онгоц усан дээр удаан тогтохгүй. Тогтоох гэж бөөн хөрөнгө хүч үрэх ч хэрэггүй байдаг.
2013-10-26
зочин:
М.Энхболд гарч ирвэл Улаанбаатар хотын газрыг юу болголоо. Яг тэрэн шиг Монголын улс төрийг авах юмгүй болгох байлгүй дэ. Энэ намыг устгавал таарна. Тийм чадалтай мэдлэгтэй хүмүүс байгаа юм бол өөрөөр бүр шинэ үзэл баримтлалтай шинэ шинэ намууд байгуулаад л гараад ир л дэ. Хуучинтайгаа л зууралдаад байх юм.МАН г бүр татан буулгачих хэрэгтэй.
2013-10-26
Ишхүү:
МАН-д шинэчлэл тохирохгүй.Энэ намыг яаж сэхээх гээд дэм авахгүй.Одоо тарвал таарна.
2013-10-26
tugjil:
Энэ хүн их мундаг шударга хүн шиг байгаа юм. Яагаад албан тушаалд гаргадаггүй юм бол? Шударга болохоор нь МАН-ын лухгарууд дараад байдаг байх. Харин Энхболдын үед дээшээ гарах магад. Тэгүл дараагийн сонгуулиар МАН гарцаагүй ялна. Их хуралд нь амжилт хүсье. МАН-ын удирдлагад одоо яг ийм хүмүүс л хэрэгтэй байна.
2013-10-26
Төмрөө:
Миний дүүээ Монгол орныг ямархуу байдалд авчирчихаад одоо юу яриад байгаа юм бэ наад намаа удирдвал эргээд идэж уух нөхцөл чинь болчихно гэж бодож байгаа юмуу,,,,,,,,ардчилалалын буянаар ингэж хашгирч байгаадаа баярлаж яв...Одоо ард иргэдээрээ ойлгодог болсон.......эмгэд хөгшид маань хүртэл .....та нарын сүүлчийн вариант.....толгойнд нь хуримтлагдсан хадгалагдсан сүүлчийн боломжийг алдахгүй гэсэн хөгийн бодол
2013-10-26
Зочин:
С.Баяр хариуцлага хvлээх ёстой.
2013-10-25
санал:
Энэ ямар тэнэг амьтан бэ
2013-10-25
Zochin:
Yu geed demiireed baigaa yum be.shudarga ch gex shig.Uuruu M.Enxboldig demjij baij uuriiguu shudarga geed baigaa yumuu.Emchluul.
2013-10-25
heegii:
Ug ni Enkhboldiig l songochuul ta nar daraagiin songuulid amjilt onodoo.
2013-10-25
зочин:
энэ нэг нөхөр бухан бяруу шиг л олон жил явлаа даа хөөрхий. бас хулхи нөхөр дөө.
2013-10-25
Ã.Áàÿðñàéõàí :
Ìîíãîëûí íèéãýì óëñ òºðèéí à ìüäðàëûã àëãàí äýýðýý òàâüñàí ìýò ìàø ºðãºí öàð õ¿ðýýòýéãýýð àâ÷ ¿çýí ã¿í ã¿íçãèé àãóóëãàòàé ÿðèöëàãà ºãñºí "Øóäàðãà ¸ñ" á¿ëãýìèéí äàðãà íºõºð Ãàëèãààãèéí Áàÿðñàéõàí òàíä áàÿð õ¿ðãýå. ßëàíãóÿà Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг сайнаар үнэлж байгаа нь өөгүй сайн ажиллаж байгаа гэсэн үг биш, улам эрч хүчтэй сайн ажиллах урмын үг гэж ойлгох хэрэгтэй ãýñýí íü þóòàé ¿íýíáý? Ìàíàé Àëòàíõóÿã ñàéä õîâ æèâýýð àæëàà ÿâóóëæ áàéõûí îðîíä ýíý ÿðèëöëàãûã óíøèæ àæèëäàà òóñãàæ àæìèëëàíà ãýæ íàéäàæ áàéíà. Åð íü Åðºíõèé ñàéä ýíý õ¿íèéã äýðãýäýý àâ÷ óëñ òºðèéí çºâëºõººðºº àæèëëóóëáàë íààíàäàæ Çàñãèéí àæèë óðàãøòàé áàéõàä öààíàäàæ óëñ îðíû õýìæýýíèé íàðèéí àñóóäëóóäûã îíîâ÷òîé ìýðãýí çºâ øèéäýãäýõ íâ ãàðöààã¿é.
2013-10-25
Зочин:
Буруу хүн дэмжиж байна. Олигархиудын дотоод санааг мэдрэхгүй байна.
2013-10-25
Сүхбаатар:
хурал болохоор ийм мэдрэл юмнуудыг олж ирэх юм даа. Сүхбаатар нарийн бичгийн даргын хийж буй ажил даа
2013-10-25
Irgen:
odoo bolioch. heregtei tsagt ni duugarch sur. Shantajilahaas oor yu ch medehgui. Chamd ene namiin tuluu hiisen yamar gaviya bgaa yum. Tus bolohgui bol bitgii gai bol. Hol yav.
2013-10-25
kkggg:
bas neg medrel
2013-10-25
НЧулуунхүү:
ард олны ихэнх нь ийм бодолтой байгаа гэж бодож бн
2013-10-25