Я.Санжмятав: Цагаан захтай, булбарай гартай оюутнуудыг дахиж төгсгөхгүй

img

“Ажилтай орлоготой Монгол залуу” чуулганыг маргааш Төрийн ордонд зохион байгуулахаар болжээ. Чуулганыг Засгийн газар, Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын холбоо, Залуучуудын Хөдөлмөрийн төв биржээс хамтран явуулах юм байна.

7

Улс орны бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, иргэдээ чадамжуулах, сумын залуусыг хөгжүүлэх үүднээс “Ажилтай орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд дээрх байгууллагууд гурван төслийг хэрэгжүүлсэн билээ. “Сумын залуус”, “Ажлын гараа”, “Цагийн ажил” төслийг энэ оны долдугаар сарын нэгнээс хоёр сарын турш  21 аймаг, 331 суманд хэрэгжүүлж, нийт 3000 гаруй залуусыг ажилтай болгожээ. Энэ талаар Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав”Бидэнд цаг бага байсан ч 21 аймагт хүрч ажиллан, аймаг бүрт 1-2 өвөлжөөг барьсан нь сүүлийн 30 жилд хийгдээгүй ажил болсон. Мөн оюутнууд маань хөдөө орон нутагт төсөл бичих, англи хэл, компъютерийн сургалт явуулсан. Ургац хураалтын ажилд 300 гаруй оюутанг ажиллууллаа. Бид чуулганы үеэр эдгээр оюутнуудынхаа хийсэн ажлыг дүгнэн, байр эзлүүлнэ” хэмээв.

6

“Ажилтай орлоготой Монгол залуу” чуулганы үеэр хийсэн ажлуудаа дүгнэхийн зэрэгцээ, цаашид хийх ажлуудаа ярилцах аж. Мөн Засгийн газраас орон нутагт ямар ажлыг залуусаар хийлгэх талаар тодорхой чиглэл өгөх юм байна. Ирэх жил төсөв төлөвлөгөөнийхөө багтаамжаас шалтгаалаад 10 орчим мянган оюутныг зуны амралтаар нь ажиллуулахаар төлөвлөжээ. Томоохон бүтээн байгуулалтын ажилд оролцсон залууст энэ жил тус бүр 500 мянган төгрөг өгсөн байна. Ирэх жилийн тухайд олон хүнийг хамруулах үүднээс 200 мянган төгрөгийг төрөөс өгч, тухайн аж ахуйн нэгж тохиролцосны дүнд үүн дээр нэмж цалинжуулах аж. Оюутан залуусыг хөдөлмөр эрхлүүлэх нь нийгэмшүүлэх, төлөвшүүлэх талаасаа мөн ач холбогдолтойг Хөдөлмөрийн сайд хэлж байв. Тодруулбал, цагаан захтай, булбарай гартай оюутнууд төгсч гарах бус хөдөлмөрийн амтыг мэдэрч, үнэлж чаддаг дээд боловсролтой боловсон хүчинг бэлтгэж гаргахад дээрх хөтөлбөр чухал ач холбогдолтой юм. Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат “Энэ гурван төслийг хэрэгжүүлэхэд хагас тэрбум төгрөг зарцуулсан. Монголд хөдөлмөр эрхлэх сонирхолтой ч ажилгүй залуус их байна. Эдгээр залуусыг хөдөлмөрт татан оруулах, мэргэжил эзэмшүүлэх үүднээс манай холбоо хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлыг ажил болгохоор ажиллаж байна. Дээрх мөнгө бүгд залуусын гарт орлого болоод очсон” хэмээв. Түүнчлэн дээрх төслийн хүрээнд бригадын хэлбэрт залуусыг зохион байгуулж, ажил хийлгэх нь хамгийн үр дүнтэй болох нь батлагджээ. Иймд цаашид уг зохион байгуулалтаар барилга, зам гэх мэтчилэн бүтээн байгуулалтын ажил руу залуусыг илгээхээр болсон байна.

7

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Teneg ium baina.Hen ch yr hyyhdee ajil hiij syrgahiig hysne shyydee. Arai l bishee .Ouynii hudulmur gej neg ium baij baij shinjleh yhaan chini hugjih ium bgaa bizdee.
2013-10-27
шударга бай:
Миний хувьд энэ хүнийг сонсоод гайхаж байна. Ярьж хийж байгаа 2 нь зөрдөг хүн байна. Өөрөө болохоор сургууль төгсөөд баримт бичиг ч боловсруулах чадваргүй охиноо америкт буй манай элчинд дипломат ажилтан болгосон. Ингэж болохгүй. Ард түмэн айхтар шүү.
2013-10-27
зочин:
ЭНЭ ООН ХУВИЙН ЧАНАРГҮЙ МУУ ДЭЭД СУРГУУЛИУДАА ХААГААЧЭЭ МОНГОЛД МАТЕРИАЛЛАГ БАЯЛАГ ҮЙЛДВЭЛЭХ ЗАЛУУС БАЙХГҮЙ БОЛЛОО ИХЭНХ НЬ ХУДЛАА МУУ ХУВИЙН ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГСӨӨД ЯМАР Ч МЭДЛЭГ БОЛОВСРОЛГҮЙ ЦАГААН ЗАХТАН ТӨРЖ БАЙНА БАС ЭНЭ ОЛОН ЛАМ НАРЫГ ЯАХ ВЭЭЭЭЭЭЭ
2013-10-26
Зочин:
дүлзэн мятав чи 2 тэрбум төгрөгөөр яамны байраа засахдаа хэдэн оюутнуудыг ажиллуулж хэдэн төгрөгний цалин өгсөн бэ?
2013-10-26
Dorjii:
Ene duraak huuhdee shalgaltgui tsagaan zahtnii gegdeh diplomat oruulchaad yamar nuureeree iim yum hutsaj na bna aa
2013-10-26
ЗОЧИН:
Санжмятаваа чиний уурхайд хэдэн сайхан монгол залуус цагаан алт ухаад хятдуудад дарлуулаад байж байгааг юу гэхэв найзын нөхөр 3 сар ажиллаад яг үхлийн царайтай болсон бна лээ ш тээ Оюутолгойгоос илүү нөөцтэй уурхай гэсэн шүү худлаа наагуур нь шоудаад л нээх балиар дүлзэн царайт
2013-10-25
зочин:
Залуусыг хэрэгцээтэй газарт нь зөв зохион байгуулж байж ажил хөдөлмөрт татна уу гэхээс цагийн ажил, сарын ажлаар гийгүүлэх нь юу л бол доо. Бид өмнөх Засгийн газар шиг түр ажлын байр биш байнгын ажлын байр бий болгоно гээд Санжмятав сайд томроод байсан одоо яахаараа бүр цагийн ажил дээр очоод шалдаа буудаг байна даа. Атар эзэмших, соёлын хувьёгал, нэгдэлжүүлэх хөдөлгөөн гээд хуучны туршлагыг судлаад одоогийн нөхцөлдөө тохируулаад юм зохион байгуулах чадвар энэ яаманд байхгүй дээ байхгүй.
2013-10-25
sarantuya:
Ажил хийж хүн ар давж хүлэг болдог гэж үг бий . Дээд боловсрол эзэмшсэнээрээ дэлхийд байр эзлүүлдэг бол манай орон орох болчхоод байгаа ч хийж гийгүүлээд байгаа нь хэд билээ. Ажилгүй орлогогүй иргэдийн дийлэнх хувийг 24-44 насныхан эзлээд байна шүү дээ. Оюутан залуучууд зуны амралтаараа ажил хийж орлого олох боломжийг энэ засгийн газар сэдэж хийж эхлээд байна. Хийж байгаа юмыг дэмжих хэрэгтэй. Маш зөв эхлэл.......................... Ажил хийсэн залуучууд ч урамтай байгаа нь лавтай.
2013-10-25
zochin:
huurhii dee ene AN nam buur show nam bolj guitsej.za yahav helsen yarisan ni bas unen bol yahav getel daan ch yu ch baihgui tegeed ingeed yariad baihaar buur oi gutchikh yum.ene munkhbat geed yas goridson golog shig tegeed l neg alban tushaal avchikh sanaatai end tend dalbagnaad l yag uuriin hucheer ajillah chadvargui hun ch tegehees yahav dee.neg heseg park gej baahan showdsan,ene iig ch odoo hen tooh ve dee,nuguu tomchuul ni nyaslachikhsan tegeed ene ni tend tend reket mayagaar asuudal uusgesen bolood neg yum avchikh sanaatai. bas tegeed suuliin 30 jil hiigeegui ajil hiisen geed baigaa yum aa nohoi doloo,yu hiisiin
2013-10-25
олрбөорөб:
ийм шоу хийхээ болилдоо үхсэн цагийн ажил Хөдөлмөрийн сайдын хувьд цагийн ажлыг дэмжих ёсгүй. Цагийн ажлын ард ажлын байрны дарамт хөдөлмөрийн мөлжлөг нуугдаж байдаг юм.
2013-10-25